Барилга, Хот байгуулалтын салбарын ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлалаа

Шинэ төрлийн коронавирус буюу Сovid-19 халдварт өвчинтэй тэмцэж байгаа мэргэжлийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдэнд урам зориг өгөх зорилгоор олон хувь хүн, албан байгууллага хандив өргөсөөр байгаа билээ.  Энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж,  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан салбарынхандаа хандаж Улсын онцгой комисст нэг өдрийн цалингаа хандивлах уриалга гаргасан юм. 

Энэхүү уриалгын дагуу  БХБЯ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ, Төрийн орон сууцны корпораци ТӨХХК,   Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл L3388-MON төсөл, Дархан хотын бохир усны менежментийн МОН-3244/3245 төсөл, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын архитекторуудын эвлэл зэрэг 13 байгууллагын ажилтнуудын нэг өдрийн цалин болох  22.4 сая төгрөгийг өчигдөр  Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулж өглөө.  

Хандив гардуулах үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү,  Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар оролцсон юм.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)