Автобуснуудын цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдал хангалтгүй зөрчил ихээр илэрчээ

НМХГ-ААС НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОБУСНУУДЫН ЦЭВЭРЛЭГЭЭ, ХАЛДВАРГҮЙЖИЛТИЙГ ШУГАМ ЗАМД ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газрын 60 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/108, А/166, А/168, А/191, А/223 дугаартай захирамжуудын хэрэгжилтийг хангуулахаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Сутайн буянт” ХХК, “Тэнүүн огоо” ХХК, “Блюбус” ХХК-ниудын 60 гаруй их багтаамжийн автобусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд шугам замд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтанд хамрагдсан автобуснуудын зорчигчийн бариул, суудлын бүрээс, суудлын бариул, шалыг цэвэрлэж халдваргүйжүүлсэн, жолооч нарыг амны хаалт, халдваргүйжүүлэх бодисоор хангасан хэдий ч автобусны салхины шилний хажуу талууд, жолоочийн бүхээг, зорчигчийн суудлын доод хэсгүүдэд цэвэрлэгээг бүрэн хийгээгүй зөрчлүүд нийтлэг илэрлээ.

“Сутайн буянт” ХХК

 

“Тэнүүн огоо” ХХК

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ

Шалгалтанд хамрагдсан дээрх аж ахуйн нэгжүүдийн удирдах болон инженер техникийн ажилтнуудад илэрч буй зөрчлүүдийг бүрэн арилгаж, автобусны салхины шилний орчмын бүх гадаргуу болон жолоочийн бүхээгийг сайтар угаах, халдваргүйжүүлэлт хийх, эрх бүхий байгууллагаар халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгүүлэх, жолооч нарт зорчигчдыг амны хаалтаа тогтмол зүүхийг шаардах, амны хаалтгүй зорчигчдод үйлчилгээ үзүүлэхгүй байх талаар зөвлөгөө өгөв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)