Алтан загасыг 38 МЯНГАН АМ.ДОЛЛАРААР худалдан авчээ

Хятадын нэгэн бизнесмэн Бангладешийн зүүн өмнө зүгийн боомт хот Читтагонгийн далайн эргийн ойролцоогоос баригдсан нэн ховор төрлийн аварга алтан загасыг 38 мянган ам.доллараар худалдан авчээ.
Хятадын нэгэн бизнесмэн Бангладешийн зүүн өмнө зүгийн боомт хот Читтагонгийн далайн эргийн ойролцоогоос баригдсан нэн ховор төрлийн аварга алтан загасыг 38 мянган ам.доллараар худалдан авчээ. Банг ладешийн хэсэг загасчин дээрх загасыг өнгөрөгч пүрэв гаригт барьсан аж. Тэдний нэг Жахангир Саудагар 37 кг жинтэй ховор загасыг Хонконгийн нэрээ нууцалсан бизнесмэнд дээрх үнээр зарснаа “Франс-Пресс” агентлагт мэдээл жээ. Хонконгийн бизнесмэн энэхүү загасаа дуудлага худалдаанд тавьж магадгүй гэнэ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)