Таван аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх санал хүргүүлжээ
- 2020-03-09
- Улаанбаатар
- 0
Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 1335 ресторан, кафе, бүх төрлийн сүлжээ хоолны газар, 794 баарны үйл ажиллагаанд НМХГ-ын 269 улсын /ахлах/ байцаагч хяналт тавьж ажиллаж байна.
Хяналт шалгалтад хамрагдсан 2129 аж ахуйн нэгжид НЗД-ын А/233 дугаартай захирамжийг мөрдөж ажиллах тухай мэдэгдлийг хүргүүлж, 794 баарны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байсан 3 аж ахуйн нэгж, 1 иргэнд 7120.0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулан, 5 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг УБЗАА-нд хүргүүлсэн.




Сэтгэгдэл (0)