Монголын олимийн 15 дахь эрхийг Н.Төгсцогт авлаа

Гурван сар гаруйхны дараа болох Лондон-2012 олимпийн наадамд Монголчууд 30 эрхтэйгээр оролцох зорилготй. Одоогоор 15 дахь эрхээ авлаа.
Гурван сар гаруйхны дараа болох Лондон-2012 олимпийн наадамд Монголчууд 30 эрхтэйгээр оролцох зорилготй. Одоогоор 15 дахь эрхээ авлаа. Казахстаны Астана хотноо “Лондон-2012” олимпийн эрхийн төлөө тоглож буй Монголын ширэн бээлийтнүүдээс өчигдөр Гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тулаанаа хийж, Пакистаны тамирчинг төвөггүй ялснаар Лондонгийн олимпийг зорих эрхээ авсан.
Эхний тоглолтдоо Филиппиний боксчин Рей Салударыг 10:3 харьцаатай, улмаар Энэтхэгийн Суранжоу Сингхийг 30:10 харьцаагаар илт давуу буулган авсан тэрбээр өчигдөр Пакистаны тамирчин Мухаммад Васеемийг 22:9 оноогоор ялжээ. Манай тамирчин гурван үед илт давуу тоглолт үзүүлж, 5:2, 9:3, 8:4 харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл медалийн болзол хангаж байгаа юм.
Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө Японы тамирчин Кацүаки Сусатай тоглоно. Маргаашнаас хагас шигшээ тоглолтууд эхлэх бөгөөд Монголын тамирчдаас 52 кг-ын жинд Н.Төгсцогт, 69 кг-д Б.Түвшинбат нар тоглоно.

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Н.Энхбат (202.72.246.142)

    2012-04-11

    Дүү минь их сайн байна Хөөрхөн даруухан авьяастай хүүхэд дээ Төгсцогт бол байгалиас заяасан боксийн гаргуун авьяастай хүүхэд ийм хүүхэд зууд ганц л байдаг энэ хүүхдийг зөв залаад явбал Бадар-Ууганаас ч хол явна даа тийм боломж авьяас нас бүгд энэ хүүхдэд байгаа Лондонд ямар ч гэсэн нэг юм дуулгана шүү

  • amjilt (49.0.149.180)

    2012-04-11

    amjilt husie sain bna mgl uudaa

  • amjilt (49.0.149.180)

    2012-04-11

    amjilt

  • uuka (122.201.21.122)

    2012-04-10

    amjil olimpiin awarga bolohig eruue