Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрөөс ажилдаа орж байна

Шинэ коронавирусний халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөөний /2020.03.10/ 08:00 цагт шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өглөө.

Үүссэн нөхцөл байдлыг хяналтад авахын тулд шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын ээлжит бус хуралдаан 10:00 цагаас эхэллээ.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрөөс ажилдаа орж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Б.Цэрмаа (66.181.161.39)

    2020-03-11

    Алдаа гаргасан хүмүүсийг сольж хариуцлагатай хүнийг тавих хэрэгтэй.Энэ хугацаа алдах хэрэггүй.

  • Oroo or (122.201.24.227)

    2020-03-10

    Ajildaa oroo erunhiilugchuu...Suid bolloo..