Францын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэллээ
- 2012-04-10
- Дэлхий
- 0
Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны кампанит ажил өчигдөр албан ёсоор эхэлжээ.
Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны кампанит ажил өчигдөр албан ёсоор эхэлжээ. Сонгуулийн кампанит ажил Европын өрийн хямралыг даван туулахад Франц улс хувь нэмрийн талаархи асуудал дээр голлон төвлөрөх хандлагатай байна. Дөрөвдүгээр сарын 22-нд болох сонгуулийн эхний шатанд 10 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Сонгуулийн өрсөлдөөний тулаанд нас чацуутан Социалист намаас нэр дэвшигч Франсуа Олланд, одоогийн Консерватив намаас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа Николя Саркози нар ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байна.
Саркози кампанит ажлынхаа хүрээнд Европ даяар өрийн хямралын асуудлыг шийдэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Францыг санхүүгийн шинэчлэлтийг даван туулахад өөрийн оруулсан хувь нэмрээ онцолж байгаа бол Олланд шинээр ажлын байрыг бий болгохоор хичээн ажиллаж байгаагаа илэрхийлээд, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох Европын Холбооны энхийн хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр тус хэлэлцээр эдийн засгийн өсөлт болон ажилгүйдэлд гол анхаарлаа хандуулж чадаагүйн улмаас төдийлөн үр дүнд хүрэхгүй байсан хэмээсэн байна.
Өрсөлдөгчдийн хэн нь ч ард түмнээс өндөр санал авч, ялалт байгуулах магадлалтай бөгөөд шалгарсан хоёр нэр дэвшигчдээс Ерөнхийлөгчийг сонгох эцсийн сонгууль ирэх тавдугаар сарын 6-нд болохоор товлогджээ.

О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)