Нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн махыг Улаанбаатар хотын 6 дүүргийн, 140 хорооны  279 хүнсний дэлгүүрт 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаанд гаргаж эхэллээ.  Бэлтгэж, нөөцөлсөн үхрийн ястай мах 7700 төг/кг, хонины ястай мах 6700 төг/кг, ямааны ястай мах 6200 төг/кг-ийн үнээр худалдан борлуулна.

Нөөцийн мах худалдаалж буй хаяг байршлыг энд дарж үзнэ үү.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)