ДЭМБ-ын 5 зөвлөх  байрлаж байсан Кемпински зочид буудалд халдваргүйжүүлэлт хийгджээ

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Хаан палас ХХК-ийн Кемпински зочид буудалд ДЭМБ-ын 5 зөвлөх  байрлаж байсан 5 өрөө, хонгил, лифт, зочин угтах болон хүлээлгийн хэсэг зэрэг нийт 320 метр квадрат талбайд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Халдваргүйжүүлэлт ХХК-ийн эрүүл ахуйч 1 эмч, 3 ариутгагч эцсийн халдваргүйтгэлийг хийлээ.

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс эцсийн халдваргүйтгэлийн явцад хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, халдваргүйжүүлэх уусмалаас дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)