Францын иргэнтэй нэгдүгээр хавьталын 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ
- 2020-03-12
- Улаанбаатар
- 0
COVID 19 халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа билээ.
Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан зэрэг нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байгаа юм.
Харин эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Гэхдээ давтан шинжилгээ авч баталгаажуулна.
Түүнчлэн Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн ойрын хавьтлын гэж үзэж байсан Оюутолгой компанийн гурван ажилтны шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан байна.