Д.Нямхүү: Онош батлагдсан өвчтөн эндээ эмчлүүлэх хэрэгтэй гэж үзсэн нь хамгийн зөв шийдвэр юм
- 2020-03-12
- Улаанбаатар
- 0
ЭМЯ-ны мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Увсад тусгаарлагдсан англи хүний шинжилгээний хариу ирж байгаа. Тэр хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, ажиглалтад оруулсан.
Ойрын хавьтлыг тусгаарлах шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байгаа. Маргааш энэ тоог нэгтгэн мэдээлнэ.
Эхний ээлжинд ойрын хавьтлын 126 хүний шинжилгээний хариу халдваргүй гарсан нь сайхан мэдээлэл болж, цааш ажиллах зураг тодорхой болж байна. Дорноговь аймгаас ирсэн эхний шинжилгээний хариу, Улаанбаатар хотод хамгийн ойр байсан иргэдээс авсан шинжилгээний хариу сөрөг буюу илрээгүй нь бидний сэтгэлийг амрааж байна. Бид цаашид хяналтаа сулруулахгүй ажиллана.
Давтан шинжилгээ авах дүрэм байна. Гэхдээ хүн бүр адилгүй болохоор бид анализ хийж амьд харилцаа гарган ажиллаж байгаа учраас клиниккийн эмч шийднэ. Тухайн нөхцөл байдлыг маш сайн дүгнэн уялдаа холбоотой ажиллах нь чухал байна.
Онош батлагдсан өвчтөн эндээ эмчлүүлэх хэрэгтэй гэж үзсэн нь хамгийн зөв шийдвэр юм. Францын иргэнээс нарийн шинжилгээнүүдийг өнөө өглөө авсан. Хамгийн гол нь тухайн хүний сэтгэл санаа нь тогтворгүй байна. Халдвар тараасан гэх мэдээлэл түгэж байгаагаас болж маш их түгшсэн байдалтай байгааг эмчлэгч эмч нь хэлсэн.
Гэхдээ манай эмчилгээ, үйлчилгээнд найдаж байгаагаа илэрхийлсэн байгаа" гэв.