Парист сүм нурж хүүхэд амиа алджээ

Францын нийслэл Парис хотын хойд хэсэгт орших протестант шашны сүм нурсны улмаас зургаан настай хүүхэд дарагдан амиа алджээ

Францын нийслэл Парис хотын хойд хэсэгт орших протестант шашны сүм нурсны улмаас зургаан настай хүүхэд дарагдан амиа алджээ. Сүмийн барилга өдрийн 14.30 цагийн орчимд нурсан байна. Гэхдээ сүмийн нэг давхрын таац нурсан гэнэ. Энэ үеэр сүмд 100 гаруй хүн байсан бөгөөд 32 хүн хүнд, хөнгөн бэртжээ. Тэдний дотор хоёр настай хүүхэд болон 42 настай эмэгтэйн биеийн байдал хүнд байна. Эл явдлын дараа 150 орчим гал сөнөөгч болон олон түргэний тэрэг, нисдэг тэрэг нурсан сүмд ирж нурангин дороос хүмүүсийг гаргасан байна.

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)