Хойд Солонгос газар доорхи цөмийн туршилтад бэлтгэж байна

Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн тагнуулын эх сурвалжаас авсан мэдээлэлд онцолсноор Хойд Солонгос гурав дахь удаагаа газар доор цөмийн туршилт явуулахаар бэлтгэж эхэлжээ
Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн тагнуулын эх сурвалжаас авсан мэдээлэлд онцолсноор Хойд Солонгос гурав дахь удаагаа газар доор цөмийн туршилт явуулахаар бэлтгэж эхэлжээ. Тус улс хойд захын Хойд Хамгён мужийн Пунгге-ри хэмээх газарт туршилт явуулах гэнэ. Өмнөх хоёр туршилтыг энэ газар 2006, 2009 онд хийж байжээ. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан хиймэл дагуулын тусламжтай Пунггерид газар доор шинэ хонгил ухаж байгааг тогтоожээ. Өмнөд Солонгосын тагнуулчид туршилт явуулахад шаардлагатай газар шорооны ажил эцсийн шатандаа орсон гэдэгт итгэлтэй байна. Хойд Солонгос гурван жилийн өмнө зогссон зургаан талт хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг өнгөрөгч хоёрдугаар сард зөвшөөрсөн ч энэхүү үйлдэл нь хэлэлцээрийн зарим заалтыг зөрчиж байгаа юм.

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)