Цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 3-нд болж, дараах асуудлыг хэлэлцлээ.

Нүүрсний цахим арилжааг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд нийт 26 удаагийн дуудлага худалдаагаар 1.2 сая тонн нүүрс борлуулжээ. Цаашид нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд нээлттэй цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

Мөн цаашид нүүрсээс бусад төрлийн ашигт малтмалын нээлттэй цахим арилжааг үе шаттай эхлүүлэх, нээлттэй цахимаар арилжсан бүх төрлийн ашигт малтмалыг экспортод гаргахад хилийн бүх боомтуудаар саадгүй нэвтрүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)