"Эрдэнэс тавантолгой" ХК татвар төлсөн хэмжээгээрээ хоёрдугаарт эрэмбэлэгдэв

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1998 оноос эхлэн “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэж, энэ хүрээнд улсын нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулж буй ААН, компаниудыг татвар төлөлтийн хэмжээгээр  тодруулдаг уламжлал тогтсон.

Улсын хэмжээнд 2022 онд 9,3 их наяд төгрөгийн төсвийн орлого бүрдсэнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК 990.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснээр хамгийн ашигтай ажилласан 10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж, “Шилдэг татвар төлөгч”-өөр өргөмжлөгдлөө.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш улсын төсөвт 1,5 их наяд төгрөг төвлөрүүлсэн бөгөөд 13 сая тонн нүүрс олборлож, 4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ үзүүлэлтийг онцгой дэглэм тогтоохоос өмнөх үетэй харьцуулахад Борлуулалт 4,1 дахин, Тээвэр 3,9 дахин, Экспорт 2 дахин, Орлого 3,9 дахин, Олборлолт 2,7 дахин нэмэгдээд байгаа юм.  

2022 онд хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгж
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ /1.2 их наяд төгрөгийн орлогын эх үүсвэрийг хуримтлуулсан/ 
-“Эрдэнэс Тавантолгой” ХК  (990.1 тэрбум )
-Оюутолгой ХХК  (439.9 тэрбум )
-Энержи ресурс ХХК  (289.3 тэрбум )
-“Тавантолгой” ХК   (261.6 тэрбум )
-“АПУ” ХК  (212.1 тэрбум )
-“Хаан банк” ХХК  (197.4 тэрбум )
-“Голомт банк” ХХК  (137.4 тэрбум )
-“Си Өү Эй Эл” ХХК  (104.0 тэрбум )
-“Цайрт Минерал” ХХК  (98.6 тэрбум )

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.89.62)

    2023-05-27

    Эрдэнэт үйлдвэр ба Эрдэнэс Тавантолгой ХК Монгол Улсын хязгааргүй их импортыг хангах гадаад валютыг оруулж ирдэг юм. Гадаадаас хэрэгцээгүй хог импортлохоо больё, энэ компаниуд ба хувь хүмүүс худалдагч нараас түрээсийн мөнгөө сайн нэхэж авах хэрэгтэй.