Ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулаас сэрэмжүүлжээ

Ихэнх нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

 

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрнэ.

 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5-+10 градус, бусад нутгаар -1-+4 градус дулаан байна.

 

 

Ихэнх нутгаар дулаарах тул маргааш болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)