Өмнөд Солонгост B-1B бөмбөгдөгч онгоц байрлуулсныг буруушаажээ

СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /Reuters/. Өмнөд Солонгостой хамтран саяхан хийсэн цэргийн сургуулилалтын үеэр B-1B стратегийн бөмбөгдөгч онгоцыг байрлуулсан явдалд Умард Солонгосын тал АНУ-ыг шүүмжилсэн талаар Төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөө өглөө мэдээлжээ.

 

Умард Солонгосын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчийг эш татан KCNA-гийн мэдээлснээр, тус бүс нутагт АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг байрлуулах нь “ердийн тогтсон практик” болсныг дурдаад, үүнийг “бодлогогүй заль мэх” хэмээн тодорхойлсон байна.

 

Мягмар гарагт болсон Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын явцад B-1B онгоцыг байлдааны бусад онгоцуудын хамт байрлуулсан гэж Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлжээ.

 

Сүүлийн жилүүдэд болсон цэргийн хамтарсан сургуульд B-1B бөмбөгдөгч онгоцууд оролцох болжээ.

 

Умард Солонгосын зүгээс уг сургуулилалтыг улс орных нь эсрэг дайнд бэлтгэх сургуулилалт хэмээн буруушаасаар ирсэн бол Сөүлийн эрх баригчид "зөвхөн хамгаалалтын зорилготой" гэж мэдэгдсээр ирсэн юм. “АНУ, БНСУ-ын саяхан хийсэн цэргийн сургуулилалт нь манай улсын аюулгүй байдалд илт заналхийлж байна” гэж Умард Солонгосын мэдэгдэлд дурджээ.

 

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • OYUN (102.89.85.215)

    2025-04-19

    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.