Хөвсгөл аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
- Өчигдөр 11 цаг 00 мин
- Нийгэм
- 0

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20 км орчим зайд өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 07:51 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар холбогдох байгууллагууд мэдээллээ.
Газар хөдлөлтийн голомт нь Хөвсгөл нуур орчмын идэвхтэй тектоникийн бүсэд байрлаж байгаа бөгөөд чичирхийлэл Ханх сум болон ойр орчмын суурин газруудад тодорхой хэмжээнд мэдрэгдсэн байна.
Гэхдээ хүн ам, мал сүрэг, орон сууц, барилга байгууламжид бодит хохирол учраагүй талаар урьдчилсан мэдээлэл гарчээ.

Сэтгэгдэл (0)