Томчууд оноо хуваасан наймдугаар тойрог
- 2015-10-21
- Спорт
- 0

Италийн хөлбөмбөгийн “Сери А”-гийн наймдугаар тойргийн тоглолтууд боллоо. Энэ удаа тус улсын хамгийн алдартай клубууд өрсөлдөгч багтайгаа тэнцэж, гурван оноогоо авч чадсангүй. Мөн сүүлийн таван тоглолт дараалан хожоод байсан “Фиорентина” энэ тойрогт хожигдсон ч 18 оноотой, хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна.
Өнгөрсөн амралын өдөр “Рома”-“Эмполи” 3:1, “Аталанта”-“Карпи” 3:0, “Женоа”-“Верона” 3:2, “Сассуола”-“Лацио” 2:1, “Наполи”-“Фиорентина” 2:1, “Фросиноне Калкио”-“Сампдория” 2:0, “Палермо”-“Бологна” 1:0-ээр хожиж, “Интер Милан”-“Ювентус” 0:0, “Хеллас Верона”-“Удинезе” 1:1, “Эй Си Милан”-“Турин” 1:1-ээр тус тус тэнцлээ.

Аваргаа хамгаалан тоглож буй “Ювентус” улирлыг тааруу амжилтаар эхлүүлсэн. Тэдний орон гаран тоглолт одоо ч үргэлжилж байна. “Хуучин ноёд” найман тоглолтоос ердөө 9 оноо авч, хүснэгтийн 14-р байранд хэвээр үлдсэн. Харин тэдний гол өрсөлдөгч, сүүлийн хоёр улиралд “Сери А”-д дэд аваргын байр эзэлсэн “Рома” тогтвортой амжилтаа үргэлжүүлж, тэргүүлэгчийн эгнээнд явж байгаа аж.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)