44 боксчин Олимпийн эрх аваад байна

 

Ирэх онд Бразил улсын Рио де Жанейро хотод зуны Олимпийн их наадам болно. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпийн тоглолтонд тамирчин бүр олоцох хүсэлтэй байдаг. Харин ОУОХ жил ирэх тусам тамирчдад өндөр шалгуур тавьж байгаа аж.

 

Ялангуяа боксын тамирчдад маш хатуу болзол тавьж байна. Тивийн аваргаас медаль хүртэх, эсвэл эхний долоод орсон тамирчид дэлхийн аваргад оролцсон. Мөн дэлхийн аваргаас медаль хүртсэн ч Олимпийн эрхийг нь олгоогүй. Саяхан Катарын Доха хотод болсон дэлхийн аваргаас нийт 23 тамирчинд л Олимпийн эрх өгчээ.

 

Одоогийн байдлаар эрэгтэйчүүдээс ОХУ 7, Куба 6, Казахстан, Узбекистан тус бүр 4, Азербайжан, Ирланд 3, БНХАУ, Франц, Итали, Мексик, Марокко тус бүр 2, Беларусь, Хорват, Египет, Герман, Иран, Пуэрто Рико, Румын, Тайланд, Туркийн тус бүр 1 тамирчин Олимпийн эрхийг аваад байна.

 

2016 онд дөрвөн тив тус бүрт эрх олгох тэмцээн болохоос гадна үлдсэн тамирчид Болгар, Азербайжан улсуудад болох тэмцээнээс алтан медаль хүртсэн тохиолдолд Риог зорих тийзээ захиалах юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)