“Сан Антонио Сперс” хяналтын тоглолтоо хийж байна
- 2015-10-22
- Спорт
- 0

NBA-ийн шинэ улирал энэ сарын 28-нд албан ёсоор эхэлнэ. Харин улирлын өмнөх хяналтын тоглолт үргэлжилж байна. Алдарт Т.Данкан ахлагчтай “Сан Антонио Сперс” хяналтын тав дахь тоглолтоо “Финикс Санс”-тай хийсэн ч 104:84-өөр хожигдлоо.
Тус тоглолтонд зочин багаас М.Моррис 17 оноо, Т.Уоррен 15 оноо, 7 самбар, 7 оновчтой дамжуулалт, Э.Бледс 13 оноо, 8 самбар, С.Уэнс 12 оноо, Б.Найт 10 оноо авсан. Харин талбай дээрээ тоглосон “Сперс”-ээс К.Леонард 14 оноо, Т.Данкан 10 оноо, 5 самбар, Д.Уэст 10 оноо авсан бол багийн бусад нөхөд нь хангалтгүй байлаа.
“Сан Антонио Сперс” 1999, 2003, 2005, 2007, 2014 онд таван удаа лигийн аварга болсон. Мөн домогт тоглогч Т.Данкан 18 дахь жилдээ “Техас”-ын багийн төлөө тоглож байгаа аж. Энэ улиралд М.Жинобили, Т.Паркер, Т.Данкан нараас гадна Л.Алдриж, К.Леонард, Д.Грин, Д.Уэст, Б.Диав, П.Миллс зэрэг залуучуудын хамтаар дахин нэг аваргын төлөө дайралт хийхээр дасгалжуулагч Г.Попович шинэ улирлын нээлтийг хүлээж сууна.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)