60 орны 283 тамирчин буудлагын төрөлд Олимпийн эрхээ авчээ

 

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон зуны Олимпийн их наадам дөрвөн жилд нэг удаа болдог. ОУОХ (Олон улсын Олимпийн хороо) тив бүрт Олимпийн наадам зохион байгуулах хөтөлбөр хэрэгжүүлж, 2016 оны ХХХI дэх наадмыг Өмнөд Америкийн бүст явуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Аргентин, Колумб, Бразил өрсөлдөж, тус бүс нутгийн хамгийн том гүрэн Бразил Олимпийн наадмыг зохион байгуулах эрхтэй болсон.

 

Нэг жил хүрэхгүй хугацааны дараа эхлэх Рио де Жанейрогийн Олимпийн наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Манай улсын хувьд медаль хүртэх боломжтой буудлагын спортын Азийн бүисйн эрхийн тэмцээн ирэх сарын 1-нээс 12-ны өдрүүдэд Кувейт улсад зохиогдоно.

 

Одоогийн байдлаар 60 орны эрэгтэй, эмэгтэй 283 тамирчин буудлагын төрөлд эрхээ авчээ. Тухайлбал БНХАУ 22, ОХУ 20, АНУ 19, Герман 15, Итали 14, Франц 11, Бразил, Серб 9, Украйн, Энэтхэг 8, Куба 7, Англи 6, Аргентин, Австри, Хорват, Чех, Унгар, Словак, Испани 5, Австрали, Беларусь, Казахстан, Турк 4, Болгар, Дани, Япон, Монгол, Норвеги, Польш, Сан Марино, Швед, Швейцарь, Тайвань, Тайланд 3, Канад, Кипр, Египет, Финланд, Грек, Гуатемала, Иран, Кувейт, Мексик, БНАСАУ, Словени, Вьетнам 2, Бельги, Чили, Доминикан, Эквадор, Эль Салвадор, Гүрж, Израйл, Мьянмар, Португал, Пуэрто Рико, АНЭУ, Венесуэль зэрэг улсаас тус бүр 1 тамирчин Рио цэц мэргэнээ сорих аж.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)