“Реал Мадрид” хэсгийн шатанд 46 тоглолтын дараа гоолгүй тэнцлээ

 

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Энэ өдрүүдэд хэсгийн гурав дахь тоглолтууд болсон. “А” хэсэгт өрсөлдөж буй Эзэн хааны “Реал Мадрид” клуб Парис хотод “ПСЖ”-тэй ээлжит тоглолтоо хийсэн ч гоолгүй тэнцсэн аж.

 

Ингэснээр тус клуб 2007-2008 оны улирлын хэсгийн шатанд Грекийн “Олимпиакос” багтай гоолгүй тэнцэж байснаас хойш 46 тоглолтын дараа хэсгийн тоглолтонд гоол оруулж чадаагүй байна.

 

“Реал Мадрид” энэ тэмцээний түүхэнд маш олон рекорд эзэмшдэг. Тэд 1996-1997 оны улирлаас хойш 19 жил дараалан хэсгийн шатыг давсан цорын ганц баг нь юм. Мөн 2005-2010 оны хооронд зургаан удаа шөвгийн 16-д хожигдсон өвөрмөц рекорд үзүүлжээ.

 

Үүний зэрэгцээ “Реал Мадрид” баг “Аваргуудын лиг”-ийн сүүлийн таван улиралд 2014 онд түрүүлж, 2011, 2012, 2013, 2015 онд хагас шигшээд шалгараад байна.

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)