Суматар заанд мөхлийн аюул тулгарлаа
- 2015-10-22
- Спорт
- 0

Дэлхийн цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн зарим төрлийн амьтад устаж үгүй болж байгаа. Өнөө үеийн хүмүүс ч “Бидэн явагч шувуу” тэргүүтэй зарим амьтдыг бодитоор нь хараагүй, зөвхөн номон дээрээс уншиж байгаа аж.
Харин удахгүй эрээн бар, цоохор ирвэс, зааны зарим төрөл устаж үгүй болох аюул нүүрлэсэн. Дэлхий дээр Азийн хоёрхон оронд байдаг Суматра заанын тоо толгой жил ирэх бүр цөөрсөөр байна. Индонези улсын өмнөд хэсгийн Ачех мужид гурван суматра заан хордож үхсэн тухай Байгаль орчны яам нь мэдээллэжээ.
Дээрх заанууд нь улсынхаа Засгийн газрын мэдэлд байдаг тариалангийн талбайд үхсэн байсныг нутгийн иргэд нь олсон байна. Мөн шинжээчид заануудыг үхээд долоо хоног болж байгаа гэсэн юм. Тус мужийн тариаланчид газраа амьтдаас хамгаалах зорилгоор хор цацдаг нь тогтоогдсон аж.
Иймд дээрх гурван заан хордож үхсэн бол нутгийн иргэд байгаль орчны эсрэг гэмт хэрэг хийсэн гэсэн үндэслэлээр торгууль төлж магадгүй байгаа юм. Суматра заан нь дэлхий дээр 2000 орчим үлдсэн устаж буй зааны төрөл гэнэ.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)