“Европа лиг”-ийн гуравдугаар тойргийн тоглолтууд боллоо

 

Европын хөлбөмбөгийн холбооны “Европа лиг”-ийн тэмцээний хэсгийн гурав дахь тоглолтууд урд шөнө боллоо. Чансаа өндөртэй багуудаас Германы “Боруссия Дортмунд”-Азербайжаны “Кабала”-г 3:0, Италийн “Лацио”-Норвегийн “Росенбург”-ийг 3:1, Францын “Монако”-Азербайжаны “Кураса”-г 1:0, Испанийн “Вильяреал”-Беласурийн “Динамо Минск”-ийг 4:0, Туркийн “Фенербахче”-Голландын “Аякс”-ийг 1:0, Испанийн “Атлетик Бальбао”-Сербын “Партизан”-г 2:0, Италийн “Наполи”-Данийн “Мидтиланд”-ийг 4:0-ээр хожсон бол Английн “Ливерпуль”-ОХУ-ын “Рубин”-тай 1:1, Германы “Шальке 04”-Румын улсын “Стяуа Бухарест” багтай 2:2-оор тэнцлээ.

 

Харин Белгийн “Андерлехт”-Английн “Тоттенхэм Хотспур”-ыг 2:1, Польшийн “Леч Познань”-Италийн “Фиорентина”-г 2:1-ээр булган авсан байна.

 

Эхний гурван тойргийн дараах байдлаар Австрийн “Рапид Вена”, Италийн “Наполи” зуун хувийн амжилттай явж байгаа аж.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)