К.Роналду 82 гоолтой “Аваргуудын лиг”-т өнгөлж байна

 

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Шилдэг 32 клубээс ОХУ-ын “Зенит Санкт Петрбург” ганцараа гурав дараалан хожсон. Мөн Эзэн хааны “Реал Мадрид” клубын Португал довтлогч К.Роналду энэ улирал эхэлнээс хойш Украйны “Шахтёр”-ын хаалганд 3, Шведийн “Мальмё”-гийн хаалганд 2 нийт 5 гоолыг оруулж, тус тэмцээний бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэх боллоо.

 

Түүний ард мөнхийн өрсөлдөгч “Барселона”-гийн Аргентин довтлогч Л.Месси бичигдэж байна. К.Роналду 117 тоглолтонд 82 гоол, Л.Месси 100 тоглолтонд 77 гоол хийсэн. Харин “Реал Мадрид”-ын домогт хөлбөмбөгч Рауль 142 тоглолт хийхдээ 71 тоглолт хийж, дөрвөн жил бүх цаг үеийн рекордыг эзэмшсэн.

 

Харин Раулын амжилтыг К.Роналду, Л.Месси нар давсан. “Барселона”-гийн Л.Месси өөрийн гоолын тоог энэ улиралд ахиулах боломжтой байсан ч гэмтэл авч хоёр талбайд гарахгүй аж. Хэсгийн сүүлийн тоглолтонд Л.Месси эргэн ирж магадгүй байна.

 

"Аваргуудын лиг"-ийн тэмцээний бүх цаг үеийн мэргэн буучид

 

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)