Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов

 Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн амьдрал эрээн бараантай ч дандаа цэцэглэн дэлгэрч байдагт талархаж яваа тухайгаа цахим хуудастаа бичжээ.

Тэрээр "Хэн нэгнийг мартах гэж биесээ сонгоогүй, хэн бүхэнд хүлээн зөвшөөрөгдөх гэж амьдрал эхлүүлээгүй хүний заяаг бүтэн болгох гэж бурхан ивээв үү. Амьдрал эрээн бараан байдаг хэдий ч дандаа цэцэглэн дэлгэрч байдгийг ухаарлаа даа. Чин зүрх сэтгэлээсээ баярлаж байна чамдаа, үүрд мөнх" гэжээ.

Сар шинийн баярын үеэр нэгэн бүсгүйтэй хөтлөлцөн яваа зураг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан ч тэрбээр шуугианыг нам гүмхэн өнгөрүүлсэн билээ. Саяхан Т.Дэлгэрмөрөн амьдралаа холбож буй бүсгүйгээ албан ёсоор олонд ил болгосон байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)