Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна
- 2020-04-07
- Зурхай
- 0
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 7, Ангараг гариг. Билгийн тооллын 14, цагаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна.

Сэтгэгдэл (0)