Боломж дандаа чиний гарт

Сэтгэл Судлалын үндэсний төв сэтгэл зүйн үйлчилгээг олон нийтэд хүргэх зорилгоор сар бүрийн гуравдахь долоо хоногийн баасан гаригийг нээлттэй өдөр болгон сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг аж. 
Сэтгэл Судлалын үндэсний төв сэтгэл зүйн үйлчилгээг олон нийтэд хүргэх зорилгоор сар бүрийн гуравдахь долоо хоногийн баасан гаригийг нээлттэй өдөр болгон сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг аж. Энэ сарын нээлттэй өдөрлөгөөр хүүхдийн, бие хүний, гэр бүлийн асуудлын хүрээнд зөвлөгөө өгнө. Хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн нарийн асуудлууд, хүмүүсийн харилцаа, стресс бухимдал, зөрчил, маргаан, ганцаардал, ажлын бүтээмжгүй байдал зэрэг нь нийгэм-сэтгэл зүйн учир шалтгаантай байдаг. Үүнийг эмчлэх, эдгээхийн тулд ямар нэгэн арга заслаас илүү хүн өөрийгөө ойлгож, мэдрэх нь хамгийн чухал аж. Дашрамд дуулгахад, тус төвөөс өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сургалтыг үр нөлөөг улам нэмэгдүүлэхийн тулд “Боломж дандаа чиний гарт” нэртэй номыг эрхлэн гаргажээ.  Уг ном нь хүүхдүүдэд нэн тулгамддаг сэтгэл зүйн бүхий л асуудлаар мэргэжлийн сэтгэл судлаачид нарийн тайлбарууд оруулж зөвлөх байдлаар бичигдсэн аж. Хүүхэд өөрийгөө танин мэдэх, танин мэдэснээр энэ насанд гарч болох асуудал, эрсдэлтэй зүйлийн талаар сайтар тунгаан бодож өөрийн сэтгэл зүйтэйгээ ажиллах боломжтой сэтгэл зүйн дасгалууд оржээ.  
Ч. Батцэцэг
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)