Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "цогц арга хэмжээ" зохион байгуулагданa
- 1 цаг 41 мин
- Сурталчилгаа
- 0

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, ажлын байранд зуучлах, ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ”-г зохион байгуулна.
Арга хэмжээний хүрээнд:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого, хөтөлбөр, үйлчилгээг танилцуулах;
Ажил хайгч иргэдийг ажил олгогч байгууллагуудтай холбох, ажлын байранд зуучлах;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, борлуулалтыг дэмжих;
Иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээ хүргэх;
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үр дүнтэй ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон арга хэмжээ болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр
Цаг : 09:30 цагт
Байршил: Монголын Үйлдвэрчний Эвлэлтийн Соёлын Төв Ордон (МҮЭСТО)
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Сэтгэгдэл (0)