Судсаар хийгдэх шингэн тэжээлийн клиникийн судалгаа сэдэвт эмч нарын улсын онол практикийн бага хурал боллоо

“Ази-Фарма” ХХК-иас санаачлан зохион байгуулсан “Судсаар хийгдэх шингэн тэжээлийн клиникийн судалгаа” сэдэвт эмч, эм зүйч нарын Олон улсын онол практикийн бага хурал Чингис хаан зочид буудлын хурлын танхимд 2012.04.11 нд болж  өнгөрлөө.
“Ази-Фарма” ХХК-иас санаачлан зохион байгуулсан “Судсаар хийгдэх шингэн тэжээлийн клиникийн судалгаа” сэдэвт эмч, эм зүйч нарын Олон улсын онол практикийн бага хурал Чингис хаан зочид буудлын хурлын танхимд 2012.04.11 нд болж  өнгөрлөө.
Хуралд БНСУ-ын эмч, гастроэнтерлогич профессор Jeon Woo Kyu хүрэлцэн ирж эмчилгээний шинэ үеийн дэвшилтэт арга зүйн талаар илтгэл тавьж, ам ходоод гэдэсний замаар хооллох боломжгүй өвчтөнийг судсаар тэжээж, амин хүчил электролит, илчлэгээр хангах өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнийг танилцууллаа. Мөн “Ази-Фарма” компанийн ерөнхий захирал Ц.Тунгалаг, АУ-ны доктор, профессор ЭМШИУС-ийн “Эм Судлалын Тэнхим”-ийн эрхлэгч Г. Чойжамц, "Ази-Фарма” компанийн ТУЗ-ийн дарга Г.Баяржаргал, “Медигрийн” эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүний менежер Kim Kyung Dong нар болон  хот, хөдөөгийн 200 гаруй эмч, эм зүйч нар оролцож судсаар хийх шингэн тэжээлийн талаар санал бодлоо солилцон туршлагаасаа хуваалцав. Бага хуралд оролцогч эмч нарын зүгээс олон асуудлыг тодруулж байсны дотор судсаар бус өөр байдлаар хийгдэж болох шингэн тэжээл, хүүхдэд зориулсан жижиг савлагаатай шингэн тэжээл байдаг эсэх, тариагаар хийж болох эсэхийг профессороос лавлаж байсан бол Ази-Фарма компаний хамт олонд ч мөн хандаж бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, аль болох олон эмийн сангуудаар худалдаалах, цаашдаа улам их хэрэгцээтэй, чанартай бэлдмэл оруулж ирэхийг хүсэж байв.
ЭМШИУС-ийн Эм зүйн танхим, Монголын мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг, БНСУ-ын Медигрийн пүүс бага хурлыг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд элэг, нойр булчирхайн өвчний үед болон эрчимт эмчилгээ, хавдар, мэс заслын дараах үед өвчтөнийг тэжээлээр хангах дэвшилтэт арга болохыг онцолж байлаа.
 Ийнхүү Монгол улсын эмийн зах зээл дээр орж ирсэн энэхүү бүтээгдэхүүний онцлог, ялгаа, хэрхэн хэрэглэх талаар онолын мэдлэг өгсөн үр өгөөжтэй хурал болж өндөрлөлөө.

“Ази-Фарма” компанийн захирал Ц. Тунгалаг:
Манай улсын эрүүл мэндийн салбарт эмчилгээний явцад хэрэглэгдэж байгаа тосны хүчил болон эстрогетийн уусмалуудын нийлмэл болох нэг том хэлбэрийг хамтад нь хэрэглэх энэхүү эмийн бэлдмэл Монгол улсын зах зээлд бүртгэгдэн ороод ирсэн байгаа. Тэгвэл энэ эмийн бэлдмэлийг хэрхэн яаж хэрэглэх вэ гэсэн энэ олон улсын өндөр хөгжилтэй оронд хэрэглэгдэж байгаа стандарт аргачлалуудыг манай эмч нарт мэдээллэсэн чухал агууламжтай  олон улсын онол практикийн бага хурал боллоо.
Мөн нэг онцлог нь манай эмч нарт томоохон боломж олдож Солонгос улсын мэргэшсэн , дэлхийн олон улсад ажиллаж байсан чадварлаг профессор ирж энэхүү лекцийг уншсанд баяртай байна.







www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)