Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна
- 2020-05-06
- Зурхай
- 0
Аргын тооллын тавдугаар сарын 6, Буд гариг. Билгийн тооллын 14, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Эл өдөр лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.

Сэтгэгдэл (0)