Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
- 2020-05-07
- Зурхай
- 0
Аргын тооллын тавдугаар сарын 7,Бархасбадь гариг. Билгийн тооллын 15, цагаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл (0)