Сагсчин сайд
- 2012-04-18
- Эрүүл мэнд
- 0
Н.Хүрэлбаатар сайд эрүүл мэндийн салбартаа төдийгүй спортын салбарт ч
мэргэжлийнд тооцогдохоор сайд гэдгийг мэдэх хүн цөөнгүй гэнэ.
Н.Хүрэлбаатар сайд эрүүл мэндийн салбартаа төдийгүй спортын салбарт ч мэргэжлийнд тооцогдохоор сайд гэдгийг мэдэх хүн цөөнгүй гэнэ. Тэрбээр өнгөрсөн өвөл Спортын мастер цол гардах үедээ “Ид спорт хөөж явахдаа энэ цолыг авчих юмсан гэж мөрөөддөг л байлаа” гэж өөрийгөө егөөдөж зогсчээ.
Н.Хүрэлбаатар цагтаа “Хөдөлмөр” нийгэмлэг, Анагаахын дээдийн сагсан бөмбөгийн шигшээ багт олон жил тоглосон шаггүй сагсчин. Саяхан болоод өнгөрсөн Засгийн газрын нэрэмжит тэмцээний үеэр Эрүүл мэндийн сайд одоо ч сагсаа орхиогүй яваагаа баталж, удирдлагуудын дундах шилдэг шидэлтийн тэмцээний мөнгөн медаль авч чаджээ. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн жилээ яамныхаа сагсан бөмбөгийн шигшээ багийг гардан дасгалжуулж, шинэ иж бүрэн хувцас хэрэглэл олгуулан бэлтгэл сургуулилт хийх бүх нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэнэ. Сайд болсныхоо дараа өөрийнх нь нэрэмжит салбарын Спортын аварга шалгаруулах тэмцээнд яамныхаа багт тоглоод финалд шөвгөрсөн боловч медальд хүрч чадаагүй.
Харин Улсын клиникийн төв эмнэлгийн баг аваргалж, Хүрэлээ сайдынхаа хүрэл цомоор шагнуулаад ихэд бэлэгшээжээ. Эрүүл мэндийнхэн манай сайд эрдэмтэн хүн гээд ам сайтай байдаг бол спортынхон ч бас сагсчин сайдаараа бахархаж ярих дуртай гэнэ. Эрүүл мэндийн сайдын хариуцсан салбарт спортын асуудал хамаарагдаж явдаг боловч Эрүүл мэнд, спортын сайд гэж албан тушаалыг нь нэрлээгүй болохоор хүмүүс сагсчин сайдыг спортдоо ч мэргэжлийнд тооцогдохоор сайд гэдгийг нь анзааралгүй өнгөрчих гээд байдаг аж.





Н.Хүрэлбаатар сайд эрүүл мэндийн салбартаа төдийгүй спортын салбарт ч мэргэжлийнд тооцогдохоор сайд гэдгийг мэдэх хүн цөөнгүй гэнэ. Тэрбээр өнгөрсөн өвөл Спортын мастер цол гардах үедээ “Ид спорт хөөж явахдаа энэ цолыг авчих юмсан гэж мөрөөддөг л байлаа” гэж өөрийгөө егөөдөж зогсчээ. Н.Хүрэлбаатар цагтаа “Хөдөлмөр” нийгэмлэг, Анагаахын дээдийн сагсан бөмбөгийн шигшээ багт олон жил тоглосон шаггүй сагсчин. Саяхан болоод өнгөрсөн Засгийн газрын нэрэмжит тэмцээний үеэр Эрүүл мэндийн сайд одоо ч сагсаа орхиогүй яваагаа баталж, удирдлагуудын дундах шилдэг шидэлтийн тэмцээний мөнгөн медаль авч чаджээ. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн жилээ яамныхаа сагсан бөмбөгийн шигшээ багийг гардан дасгалжуулж, шинэ иж бүрэн хувцас хэрэглэл олгуулан бэлтгэл сургуулилт хийх бүх нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэнэ. Сайд болсныхоо дараа өөрийнх нь нэрэмжит салбарын Спортын аварга шалгаруулах тэмцээнд яамныхаа багт тоглоод финалд шөвгөрсөн боловч медальд хүрч чадаагүй.
Харин Улсын клиникийн төв эмнэлгийн баг аваргалж, Хүрэлээ сайдынхаа хүрэл цомоор шагнуулаад ихэд бэлэгшээжээ. Эрүүл мэндийнхэн манай сайд эрдэмтэн хүн гээд ам сайтай байдаг бол спортынхон ч бас сагсчин сайдаараа бахархаж ярих дуртай гэнэ. Эрүүл мэндийн сайдын хариуцсан салбарт спортын асуудал хамаарагдаж явдаг боловч Эрүүл мэнд, спортын сайд гэж албан тушаалыг нь нэрлээгүй болохоор хүмүүс сагсчин сайдыг спортдоо ч мэргэжлийнд тооцогдохоор сайд гэдгийг нь анзааралгүй өнгөрчих гээд байдаг аж.





www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)