Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
- 2020-07-16
- Зурхай
- 0
Аргын тооллын долдугаар сарын 16, Бархасбадь гариг. Билгийн тооллын 26, цагаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл (0)