Эрхтэн тогтолцооны эмгэгтэй хүүхдийг нарийн мэргэжлийн оношлоонд хамруулахаар болжээ

Сүүлийн жилүүдэд манай улсад хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурсан ч хөгжилтэй орнуудтай харьцуулахад нэлээд өндөр, мөн бүс нутгаар ялгаатай байгаа аж.
Сүүлийн жилүүдэд манай улсад хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурсан ч хөгжилтэй орнуудтай харьцуулахад нэлээд өндөр, мөн бүс нутгаар ялгаатай байгаа аж.
Эцэг, эхчүүд хүүхдээ эрүүл гэж бодоод зөвхөн сурах, боловсрол олоход нь анхаарахаас бус эрүүл мэндийг нь орхигдуулдаг гэхэд хилсдэхгүй. Учир нь, халдварт бус өвчтэй насанд хүрэгчдийн 60 гаруй хувь нь хүүхэд насандаа уг өвчнөөр өвчилснийг судалгаагаар тогтоосон байна. Иймээс Засгийн газраас “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” уриатайгаар “Эрүүл монгол хүүхэд” аяныг хэрэгжүүлж, 18 хүртэлх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, бие бялдрын өсөлтийг үнэлэх, эмчлэн эрүүлжүүлэхээр болсон.
Сар гаруй хугацааны турш үргэлжилсэн аяны хэрэгжилт өнөөдөр ямар байгааг тодруулахаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. Сүхбаатар дүүргийн 41600 хүүхэд энэхүү аяны хүрээнд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой аж. Эхний ээлжинд улс, хувийн хэвшлийн 45 цэцэрлэгийн 14 мянга гаруй хүүхдийг үзлэгт хамруулж дуусчээ. Нийт хүүхдийн 87.5 хувь нь хамрагдсан байна.
Гэхдээ үлдсэн хүүхдийг гэрээр болон өрхийн эмнэлэг дээр дуудаж хамруулна хэмээн дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэргэжилтэн М.Чимгээ өгүүлсэн юм. Дээрх үзлэгийн дүнгээс харахад шүдний өвчин, хоолойн махтай хүүхдүүд дийлэнх хувийг эзэлжээ. Мөн 0-4 насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь эрхтэн тогтолцооны өвчтэй гарсан байна.
Энэ сарын 6–наас дунд сургуулийн сурагчдад үзлэг хийж эхэлжээ. Үзлэгт хамрагдах хүүхдүүдийн идэвх, оролцоо хэр байгаа талаар хүүхдийн мэргэжилтэн М.Чимгээгээс тодруулахад “Ирэх сарын 15-ныг хүртэл 0-17 насны хүүхдүүдэд эрхтэн тогтолцооны эмгэгийг илрүүлэх үзлэг хийнэ. Эрхтэн тогтолцооны ямар нэгэн эмгэгтэй гарсан хүүхдийг цаашид нарийн мэргэжлийн оншлогоонд хамруулж эмчилгээ хийхээр төсөлд тусгасан.
Одоогоор нийт хүүхдийн 45.4 хувь нь үзлэгт хамрагдсан. Үүний ихэнх нь цэцэрлэгийн насныхан. Ерөнхий боловсролын 43 дунд сургуулийн 27239 хүүхэд үзлэгт хамрагдах ёстой. Бүх сургуульд үзлэг эхэлсэн. Нэгдсэн дүн гарах болоогүй. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 25, 116 дугаар сургуульд Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж байгаа. Сургуулийн хүүхдүүдийн дунд хоолойны мах, зүрх, цус багадах өвчин их байна. Энэ бүхэн нь доороосоо даарснаас үүдэлтэй.
Мөн бага насны эрэгтэй хүүхдүүдэд тээрхийний арьс шамрахгүй байх өвчлөл цөөнгүй илэрсэн нь санаа зовоож байна. Бага насны хүүхдүүдэд шүдний өвчлөл, шүдний буруу ургалт их байгаатай холбогдуулж ирэх зургадугаар сараас эхлэн нэг хүүхдэд 22500 төгрөг төсөвлөж эмчилгээ хийхээр болсон. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг харьяа дүүргийн өрхийн эмнэлгийн эмч нар үзэж байна. Эмч мэргэжилтэн дутагдалтай үед төв эмнэлгийн нэгдлээс мэргэжилтнүүд явуулдаг” гэсэн юм. Зөвхөн шүдний өвчин гэлтгүй урьдчилсан үзлэг дуусахаар өвчлөлийн хувийг тогтоож бусад өвчнийг ч шат дараатайгаар эмчлэхээр болсон байна. Гол нь эцэг эх, хүүхдүүд аянд идэвхтэй оролцохгүй байгааг тэрбээр хэлсэн.
Эмч мэргэжилтнүүд сургууль, цэцэрлэгт очиж ажиллаагүй бол ийм үр дүнд хүрэхгүй байсан гэдгийг ч онцолж байлаа.

Өрхийн эмнэлгийн эмч нар ачаалалтай ажиллаж байна

VII хорооны эрүүл мэндийн төв ороход сувилагчаас өөр хүн байсангүй. Эмч нар сургуулиудаар үзлэг хийхээр явсан байлаа. “Гёте” дунд сургууль дээр сурагчдад үзлэг хийж байгаа тус хорооны эмч З.Болдсайхантай уулзлаа.

 -Одоогоор хэдэн хүүхэд үзлэгт хамрагдаад байна вэ?


-Манай хорооны 4978 хүүхэд “Эрүүл Монгол хүүхэд” аянд хамрагдана. Үүнээс 2000 гаруй хүүхэд хамрагдсан. Өдөрт дээд тал нь 150 хүүхэд үзлэгт хамрагдаж байна. Өрхийн эмнэлэг дээр мөн эмч нар үзлэг хийж байгаа. Ахлах ангийн хүүхдүүдэд үзлэг хийхэд нэлээд цаг орж байна. Өнөөдрөөс ахлах ангийн охидод эмэгтэйчүүдийн үзлэг хийж эхэлсэн болохоор цөөхөн хүүхэд үзэх хандлагатай байна.

-Үзлэг хийж байхад ямар өвчин давамгайлж байна вэ?

- Бага насныханд шүд цоорох, хорхойтох өвчлөл их тохиолдож байсан. Харин дунд сургуулийн сурагчдад цус багадах, хоолойны махтай хүүхэд их байна. Мөн тоосонцрын харшил, уушгины бронхет зэрэг өвлөл их гарах хандлагатай байна.

-Сурагчдын дунд гахайн хавдар их гарч байна. Хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?

-Гахайн хавдар вирусээр үүс гэгд дэг өвчин. Харин агаар дуслын замаар халдварладаг. Ерөнхий боловсролын сургуулиуд нэг ангидаа хэтэрхий олон хүүхэд байдаг. Энэ нь тус өвчин халдварлах гол үндэс болж байна. 2009-2011 онд гахайн хавдрын вакциныг хүүхдүүдэд хийсэн. Одоогоор вакцинд хамрагдсан хүүхдүүдээс гахайн хав дар илрээгүй. Энэ үед зарим эцэг эхчүүд вакцинаас татгалзаж байсан. Тус өвчин тусахаас сэргийлэхийн тулд анги тамхимыг агаар жуулах, чийгтэй цэвэрлэгээг цаг тутам хийж, ариун цэврийн дэглэм сайн сахих хэрэгтэй. Мөн хүүхдийг витаминжуулах, дархлааг сайжруулах ёстой. Өвчилсөн тохиол долд хурдан хугацаанд тусгаарлаж, аяга халбагаа нийлүүлэхгүй, хэвтрийн дэглэмийг сахихад хурдан эдгэрнэ.


Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • бааска (202.179.20.144)

    2012-05-20

    ашгүдээ аймар хэрэг болоод байлаа зураг тавьсан нь их сайн байна шүү