ЭМ-ийн дэд сайд, Анагаах ухааны доктор Ж.Цолмон Оюутны эрүүл мэндийн асуудал сэдвээр оюутан залуучуудад лекц уншлаа
- 2012-04-20
- Эрүүл мэнд
- 0
Тэрээр оюутан залуучуудын эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлууд байдгийг дурьдаад хүн өөрөө эрүүл байж чадвал хэзээ ч, юуг ч бүтээн байгуулж хүссэнээрээ амьдрах боломжуудыг бүрдүүлж чадах болно гэв.

Тэрээр оюутан залуучуудын эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлууд байдгийг дурьдаад хүн өөрөө эрүүл байж чадвал хэзээ ч, юуг ч бүтээн байгуулж хүссэнээрээ амьдрах боломжуудыг бүрдүүлж чадах болно гэв.
Бага наснаасаа эрүүл мэнддээ анхаарч хөдөлмөр хүч, оюун санааныхаа балансыг тэнцвэржүүлж чадвал насан туршдаа эрүүл чийрэг байх боломжтойг онцлоод орчин үед оюутан залуучуудын дунд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол тун дутмаг, хөдөлгөөн бага, буруу хооллож буй асуудлууд байгааг дурьдаж эдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, хэрхэн балансаа тэцвэржүүлж эрүүл зөв амьдрах талаар дэлгэрэнгүй ярьж өөрийнхөө оюутан насны амьдралын сайхан дурсамжуудаасаа ярьж залуучуудыг зөв амьдарч илүү ихийг сурч мэдэхийг уриалсан юм.
Түүнчлэн сүүлийн үеийн судалгаагаар манай оюутан залуучуудын дунд бэлгийн замын өвчин, хоол боловсруулах тогтолцоо, амьсгалын тогтолцоо, мэдрэлийн тогтолцооны өвчин эмгэг давамгайлж байдгийг хэлж хэрхэн эдгээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж эрүүл зан үйлийг хэвшүүлэх тухай үнэтэй зөвлөгөөг өгч байлаа.
Эх сурвалж: Emch.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (3)
(202.55.191.57)
bitii ta nar ataarhaach
(180.235.176.37)
ene sharavriig arilgamar bna nyyrnees n boloh uu shunu zyydleed aigad bh yum
(180.235.176.37)
solior n bz ehleed nyyree ugaaj suriig