Харшилтай тэмцэх долоо хоног

“Харшилтай тэмцэх дэлхийн 7 хоног" болж буйтай холбогдуулан ЭМЯ-ны дэд сайд Ж.Цолмон, болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгч болон бусад албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Харшилтай тэмцэх дэлхийн 7 хоног" болж буйтай холбогдуулан ЭМЯ-ны дэд сайд Ж.Цолмон, болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгч болон бусад албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Манай оронд хамрийн харшил хамгийн өндөр буюу 70хувьтай байна. Өнгөрсөн жил шарилж зулгаах, тайрах ажил явагдсан бөгөөд урьд жилүүдийг бодвол шарилжаас үүдэлтэй харшил бага байна хэмээн ЭМШУИС-ийн эрдэмтэн багш доктор, профессорууд ярьлаа.
Дэлхийн нийт хүн амын дунд уг өвчний тархалт улам ихсэх хандлагатай байгаа аж. ДЭМБ-ын тооцолсноор дэлхий дээр 300 сая хүн одоогийн байдлаар багтраа өвчинтэй амьдарч байна. Энэ хандлага цааш үргэлжилбэл 2025 он гэхэд нийт 400 гаруй сая хүн энэ өвчнөөр өвчлөх юм. Ринит буюу хамрын салстын үрэвсэлт өвчин нь багтраа өвчний эрсдэлт хүчин зүйл болдог бөгөөд энэхүү өвчнөөр жилд 400 гаруй сая хүн өвчилж байна.
 Харин хоол хүнснээс гаралтай багтраагаар жилд 200-250сая хүн өвчилдөг гэнэ. Багтраа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байсан хэдий ч зохих арга хэмжээ, эмчилгээг авч чадаагүйн улмаас амь насаа алдаж байна хэмээн ДЭМБ-ын төлөөлөгчид энэ үеэр онцолж байв.
2000 онд Нийслэлд астамын тархалт 2,4 хувьтай байсан бол 2010 он гэхэд энэ нь хоёр дахин нэмэгджээ. Иймээс ДЭМБ болон Монгол харшил судлалын нийгэмлэг хамтран маргааш 10.00 цагт ЭМШУИС-ын оюутны соёлын төвд харшилтай хүмүүс болон тэдний эцэг эхчүүдэд зориулан уулзалт, зөвлөгөө өгч, үнэгүй оношлогоонд хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо.



Ч. Батцэцэг

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)