Нvvдлийн эмнэлэгтэй боллоо

ЭМЯ, Эрүүл мэндийн газар, “Лабтех” ХХК хамтран нүүдлийн эмнэлгийн үйлчилгээг Төв аймгийн Баяндэлгэр сумаас эхлүүлэв.
ЭМЯ, Эрүүл мэндийн газар, “Лабтех” ХХК хамтран нүүдлийн эмнэлгийн үйлчилгээг Төв аймгийн Баяндэлгэр сумаас эхлүүлэв. Ингэснээр хөдөөгийн хүн амд эмнэлгийн үйлчилгээг хүргэх, зарим мэс ажилбар, оношлогоо, эмчилгээ хийх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх боломжтой болж байна.
Уг эмнэлгийг салбарын яамны захиалгын дагуу “Лабтех” ХХК, ХБНГУ-ын “Was” болон “MeditecConsulting” компаниас ний лүүлжээ. Нүүдлийн эм нэл - гийг ажиллуулах гурван их эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн гурван инже нер, төдий тооны жолоочийг өнгөрөгч хоёрду гаар сард ХБНГУ-ын “Was” эмнэлгийн сургалтад хамруулсан байна.
Үүнээс гадна Германы төлөөлөгчид манай улсад ирж сургалт зохион байгуулсан аж. Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохируулан нүүдлийн эмнэлгийн тусгай техник, тоног төхөөрөмжийг “Volkswagen” маркийн машинд суурилуулан тоногложээ.
Нүүдлийн эмнэлэг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангасан гэнэ. Эмчийн үзлэг, эмчилгээ хийх үед гадаад орчны температураас үл хамааран 18-25 хэмийн дулаан байх техникийн нөхцөлийг ч хангасан байна.
Мөн бие даасан цахилгааны эх үүс вэртэй, нийтийн хэрэглээний цахилгааныг ч ашиглах боломжтой. Нүүдлийн эмнэлгийн нээлтэд ЭМЯ-ны Эмнэлийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гончигсүрэн, Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга Ё.Батхуяг, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Алтанцэцэг, “Лабтех” ХХКийн ерөнхий захирал Б.Болор, ХБНГУ-ын “MeditecConsulting” компанийн захирал Фрэнк Кокиш нар оролцов.

Д.МЯГМАРЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)