Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
- 2020-08-27
- Зурхай
- 0
Аргын тооллын наймдугаар сарын 27, Бархасбадь гариг, Билгийн тооллын 9, хар бар өдөр. Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 43 минутад жаргана. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл (0)