Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
- 2020-09-02
- Зурхай
- 0
Аргын тооллын есдүгээр сарын 2, Буд гариг, Билгийн тооллын 15, шар бич өдөр. Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл (0)