Сингапурын эмч нартай туршлага солилцжээ
- 2012-04-24
- Эрүүл мэнд
- 0
“Элэгний эмнэлгийн тулгамдсан асуудлууд” онол практикийн II бага хурал
өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд боллоо. Хуралд УКТЭ болон Сингапурын
“Чанги” нэгдсэн эмнэлгийн тэргүүлэх зэрэглэлийн эмч нар оролцож Монгол
дахь элэгний өвчлөлийн талаар санал солилцов.
“Элэгний эмнэлгийн тулгамдсан асуудлууд” онол практикийн II бага хурал өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд боллоо. Хуралд УКТЭ болон Сингапурын “Чанги” нэгдсэн эмнэлгийн тэргүүлэх зэрэглэлийн эмч нар оролцож Монгол дахь элэгний өвчлөлийн талаар санал солилцов. Мөн элэг шилжүүлэн суулгахад юун дээр илүү анхаарах ёстой байдаг талаар ярилцсан байна.
“Чанги” нэгдсэн эмнэлгийн тэргүүлэх зэрэглэлийн эмч К.С.Тан хурлын үеэр “Монгол Улсад элэгний хорт хавдар газар авчээ.
Энэ удаагийн хуралд оролцсоноор хоёр орны эмч нар харилцан туршлага судлахаас гадна ямар зүйл дээр хамтран ажиллах боломжтой талаар хэлэлцлээ. Мөн элэгний хавдрын эцсийн шатанд яваа хүмүүст ямар эмчилгээ нэмж хийж болох талаар ярилцсан. Ерөнхийдөө хөгжиж байгаа орнуудын хувьд А, B, С вирусын тархалт их байдаг.
Сингапурт ч гэсэн нэг үе элэгний өвчлөл өндөр байсан ч эмчилгээ дорвитой хийсний дүнд харьцангуй багассан. Монголын хувьд дархлаажуулалтаа сайн хийдэг юм шиг ажиглагдлаа. Тиймээс элэгний өвчлөл багасах байх” хэмээсэн юм.
Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг таван удаа хийсэн бөгөөд УКТЭ-т суурилсан 25 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг билээ.

Б.НОМУУН
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)