Эм зүйч болон эм судлалын багш нар уулзалт зохион байгуулав
- 2012-04-24
- Эрүүл мэнд
- 0
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын Эмийн
зохицуулалтын хэлтсээс УКТЭ, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн “Эмийн
эмчилгээг зохицуулах хороо”-ны дарга, эм зүйч болон эм судлалын багш
нартай хамтарсан уулзалтыг энэ сарын 20-нд зохион байгуулжээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын Эмийн зохицуулалтын хэлтсээс УКТЭ, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн “Эмийн эмчилгээг зохицуулах хороо”-ны дарга, эм зүйч болон эм судлалын багш нартай хамтарсан уулзалтыг энэ сарын 20-нд зохион байгуулжээ. Уулзалтад оролцсон төлөөлөгчид “Эмийн эмчилгээг зохицуулах хороог байгуулах тухай”, “Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх журам”-ын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцсон байна.
Тухайлбал, “Эмийн эмчилгээний хороо”- ны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, журмыг шинэчлэх, цусан дахь эмийн тунг үздэг аппараттай болох, эмнэлгийн дэргэдэх эмийн санг эмнэлгийн харьяа болгоод Ehospital системд оруулах зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Б.НОМУУН
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)