Эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх гэрээ байгууллаа
- 2012-04-25
- Эрүүл мэнд
- 0
ЗГХА-ЭМГ-ын Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хэлтэс үйл ажиллагаагаа
сурталчлах ажлын хүрээнд ЭМГ, Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах
сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ
байгуулж, гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.
ЗГХА-ЭМГ-ын Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хэлтэс үйл ажиллагаагаа сурталчлах ажлын хүрээнд ЭМГ, Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.
Энэхүү гэрээг сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий 24 байгууллагатай гурван жилийн хугацаатай байгуулж байгаа бөгөөд гэрээнд эмнэлгийн мэргэжилтний мэргэшүүлэх болон давтан сургалтад суралцагсдыг ээлтэй орчноор хангах, сургалтыг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу чанартай явуулах, суралцагсдад тавигдах шаардлагыг өндөржүүлж, хүлээх хариуцлагыг тодорхой болгож заасан байна.
Энэ гэрээг байгуулснаар сургалт эрхэлж буй байгууллагын сургалтын чанар сайжирч мэргэшүүлэх болон давтан сургалтад сурсан эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварт ахиц гарч, улмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанартай үр дүнтэй болох ач холбогдолтой юм. Мөн 24 байгууллагад сургалтын хугацаанаас хамаарч 2-4 жилийн хугацаатай байх эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрлийг гардуулах ёслол боллоо.
Сургалт эрхлэх зөвшөөрөл нь мэргэшүүлэх /мэргэжил эзэмшүүлэх/, төрөлжсөн мэргэжил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх гэсэн төрөлтэй байдаг юм байна. Энэ зөвшөөрлийг авсан сургалт эрхлэх байгууллагуудын сургалтын үйл ажиллагаанд ЗГХА-ЭМГ тогтмол хяналт тавьж, үнэлгээ шинжилгээнд хамруулж байх юм.
www.UNEN.mn

ЗГХА-ЭМГ-ын Эмнэлгийн мэргэжилтний
хөгжлийн хэлтэс
хөгжлийн хэлтэс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
zochin (129.187.74.193)
ene 24 baiguullagiin neriig medmeer baihiin