Сингапурын эмч нар үнэгүй оношлогоо хийв

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар “Элэгний эмгэгийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын онол практикийн 2 дугаар бага хурал манай улсад зохиогдсон билээ. 
Нийслэлийн Засаг даргын санаачлагаар “Элэгний эмгэгийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын онол практикийн 2 дугаар бага хурал манай улсад зохиогдсон билээ.  Энэ хурлыг ЭМЯ болон Сингапур улсын Элэг шилжүүлэн суулгах Азийн төвтэй хамтран зохион байгуулав. Манай улсын хувьд нас барсан хүмүүсийн дийлэнхи хувийг элэгний хорт хавдар өвчнөөр өвчилсөн хүмүүс  эзэлж байна. Сингапурын Элэг шилжүүлэн суулгах Азийн төвийн захирал, эрдэмтэн профессор К.С.Тан, Ли Кан Хо, Керинсет Кумар Шори нарыг Хотын захиргач Г. Мөнхбаяр эх орондоо урьж авчирсан юм.
Элэг шилжүүлэн суулгах мэс ажилбараар нэрд гарсан эдгээр эрдэмтэд мөн элэгний чиглэлээр ажилладаг манай эмч мэргэжилтнүүд элэгний эмгэгийн тулгамдсан асуудлаар зөвлөлдлөө. Тус улсын эмч нар жилд 3 удаа манай улсад ирж,  үнэ төлбөргүй оношлогоо эмчилгээ үзүүлэхийн зэрэгцээ мэдлэг, туршлагаасаа хуваалцаж байх боллоо.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг гадаадын улс оронд хийлгэхэд 50 мянган ам доллараас дээш үнээр хийлгэдэг бол манай эмч мэргэжилтнүүд өнгөрсөн жилээс энэ хагалгааг эх орондоо хийж эхлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар 5 өвчтөнд элэг шилжүүлэн суулгасан ажээ.

Ч. Батцэцэг

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)