Монгол Доноргүй орон болох уу?
- 2012-04-28
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл мэндийн яамнаас УИХ-д өргөн барьсан шинэчлэн найруулсан төсөлд донорын талаар нэг ч өгүүлбэр тусгагдаагүй. 2000 оны Донорын тухай хуулийн 15.1хэсэг, 15.2 хэсэг заалтыг хуулиас бүр мөсөн хассанаар Донорын хуулийн ач холбогдол, үнэ цэнэ, агууллага нь алдагдаж Монгол улсыг Доноргүй орон болгох төсөл болсныг МДХолбоо, (Донорын эрхийг хамгаалсан ТББ-аас) эсэргүүцэн шүүмжилж донороо аврах зорилгоор ийнхүү хэвлэлийн хурал хийж байгаагаа тайлбарласан юм.

Эрүүл мэндийн яамнаас УИХ-д өргөн барьсан шинэчлэн найруулсан төсөлд донорын талаар нэг ч өгүүлбэр тусгагдаагүй. 2000 оны Донорын тухай хуулийн 15.1хэсэг, 15.2 хэсэг заалтыг хуулиас бүр мөсөн хассанаар Донорын хуулийн ач холбогдол, үнэ цэнэ, агууллага нь алдагдаж Монгол улсыг Доноргүй орон болгох төсөл болсныг МДХолбоо, (Донорын эрхийг хамгаалсан ТББ-аас) эсэргүүцэн шүүмжилж донороо аврах зорилгоор ийнхүү хэвлэлийн хурал хийж байгаагаа тайлбарласан юм. “Донорын хуулиар эд эрхтэн шилжүүлэн суулгах, цусны нөөц хангамж, донорын нийгмийн халамжийн асуудал, донорын эрүүл мэндийг хамгаалах асуудал, донорыг шагнаж урамшуулах, донорын алдагдсан эрч хүчийг нөхөн сэргээх зорилгоор хоолны мөнгийг нэмэгдүүлэх, донор сурталчилах ажлын зардлыг хүрэлцээтэй олгох гээд олон цогц асуудлыг хуулиар зохицуулан шийдвэрлэх журам боловсруулж хэрэгжүүлэн ажиллах ёстой юм. Гэтэл ажлын хэсэг дээр донор хүнд төрийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх асуудал огт тусгагдаагүй байна. Иймээс УИХ-аас донорын хуулийг ногоон гэрэлээр батлавал Монгол улс доноргүй орон болж, хуулиасаа татгалздсан болно. Бидэнтэй хамтарвал донорт аврал ирнэ. ЭМЯ-тай хамтарвал мөхөл ирнэ. Ийм хоёр замыг сонгох асуудал УИХ-т өөрт нь үлдлээ. Хууль хэрэгждэггүй учраас донорын нэр хүнд үнэлэмжгүй болсон. Донор хүний эрх ашиг зөрчигдсөн төрийн хууль гууль болно. Хуулийн нэр хүнд уналаа. Монголд донор гэдэг авралын эрхэм ачтан хэрэггүй бол Монголд эд эрхтэнг шилжүүлэн суулгах төвийг барих хэрэггүй. Цусгшй учраас энэ салбар хөгжихгүй. Цус үгүй бол Монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Монгол улсын төрийн хуулиар хэн дуртай нь оролдох туйлын бүдүүлэг алдаа. ЭМЯ-ны цусны бодлого хариуцсан албад мэргэжлийн байгууллагад хариуцлага тооцох ч багадах болсон. Хуулийн алдаа завхарлыг засах зорилгоор донорууд хэвлэлээр дамжуулж төр засагтаа дуу хоолойгоо хүргэж байгаа юм. Бидний гол зорилго бол донор хүнээ аврая” хэмээлээ. Улсын Их Хурлаар удахгүй хэлэлцэгдэх донорын тухай хуульд Донорын холбооноос доорхи саналыг хуулийн төсөлд оруулах саналтай байгаа аж. Монгол улсад эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийг барих болсонтой холбогдуулан, УИХ-аас Донорын тухай Монгол улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг удахгүй чуулганаар хэлэлцэх ажээ.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)