Эрүүл мэндийн нээлттэй өдөрлөгт 25 мянган иргэд оролцжээ
- 2012-04-29
- Эрүүл мэнд
- 0
Өнөөдөр /2012 оны 4-р сарын 28 нд/ орон даяар болсон Эрүүл мэндийн
нээлттэй өдөрлөгт 16 цагийн байдлаар 24584 иргэд оролцжээ. Мэдээллийг
бүх эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн тоог нэгтгэн гаргаад байна.

Цусан дахь сахарын шинжилгээнд 1318 хүн
ХДХВ-ын шинжилгээнд 152
Харшлын сорилд 15
Харшлын үзлэгт 75
Хараа шалгуулсан 93
Даралтаа хэмжүүлсэн 1282
Цусаа өгсөн 22
Жин өндрөө хэмжүүлсэн 1583
Цусны бүлгээ тодорхойлуулсан 50
Эмийн зохистой хэрэглээний зөвлөмж авсан 352
Зөв хооллолтын зөвлөгөө авсан 386
Сурталчилгааны материал авсан 4352
Бэлгэвч авсан 8680 хүн оролцов.
Сүхбаатарын талбай дээр байрласан нүүдлийн нөхцөлд ерөнхий мэс засал хийх, шүд эмчлэх, рентген оношлогоо хийх тусгай техник,тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нүүдлийн эмнэлгээр үйлчлүүлж, үзлэг, шинжилгээ хийлгэх хүсэлтэй хүмүүс өдөрлөг эхэлсэн цагаас дуусах хүртэл маш олноороо дугаарлан зогссон байв.

















Сэтгэгдэл (0)