ДОХ-той эмэгтэйн захидал
- 2012-04-29
- Эрүүл мэнд
- 0
Мөрөөдлөө биелнэ гэдэгт итгэх зориг надад өгөөч....
Мөрөөдлөө биелнэ гэдэгт итгэх зориг надад өгөөч
Намайг үргэлж аз ивээдэг. Хүссэн бүхэн минь биелдэг болохоор аз туршсан зүйлээс би алдана гэж айдаггүй байлаа. Хэдий мөнгө төгрөгөөр хангалуун биш ч хүүхэд байхаасаа л зорьсон сургууль, хүссэн мэргэжил, хайрласан залуу гээд хүссэн бүхнээ авч өнөөдрийг хүртэл амьдарсан өдөр хоног бүхэндээ би сэтгэл хангалуун байж ирсэн. Гэвч хүссэн бүхнийг минь бурхан надад харамлаагүй хэрнээ хүлээж дийлэхгүй тийм хувь тавиланг бас илгээсэн юм. Зургаан сарын дараа би сургуулиа төгсөнө. Тэгээд ажилд орно. Хуримаа хийнэ. Хөөрхөн хүүхэдтэй болно. Тэгээд хайрттайгаа хамт өвгөн эмгэн болтлоо аз жаргалтай урт удаан амьдарна. Урт удаан... Энэ миний мөрөөдөл. Зургаахан сарын дараа би мөрөөдлийнхөө дэргэд хүрнэ. Гэвч мөрөөдлөө биелнэ гэдэгт итгэхсэн. Өнгөрсөн зун би гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид ажилласан юм. Ээж аав хоёрынхоо тэтгэврийн хэдэн төгрөгийг өчнөөн жил зулгаасан болохоор ядаж сургалтынхаа төлбөрийг олчих санаатай л. Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачид гэж харийнхан хэлдэг. Харин алтын минь хараад шүлсээ ч арчих сөхөөгүй улайран яваа тэднийг би үзэн ядаж байна. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй. Бас тэдэнд өөрийнхөө охид шиг охидоос илүү хайртай монголчуудыг. Манай улсын томоохон алтны уурхайн хувь эзэмшигч гэх эхнэр, нөхөр хоёр гадаадад туслах, хөтөч хийж нэг сар ажиллаад оюутан хүнд чамлахааргүй хөлс авлаа. Бас тэдэнтэй ажил хэрэг, анд нөхдийн холбоотой монголын зарим нэг улс төрч, бизнесмэнүүдтэй ч танилцсан юм. Ах нь дүүдээ тусална, ажилд оруулж өгнө гээд тэд ч надад сайн хандана. Ийм том хүмүүс намайг дэмжиж байхад итгэлийг нь алдчихгүй юмсан гэхдээ би ч өдөр шөнөгүй хаана хурал цуглаантай бол тэнд нь очдог байлаа. Сарын дараа гадаадын хоёр зочин буцах болж ажлын хэсгийн хамт олон маань бяцхан найр хийлээ. Гэхдээ миний хувьд бол урьд өмнө үзээгүй дээд зиндааныхны уулзалт байв. Тэр үдэш би өөрийнхөө хэнд ч гологдохооргүй зүс царай, мэдлэг боловсролтой гэдгээрээ бахархсан. Баяр тарахад хүмүүс надад ажил хэргийн хувийн гээд олон санал тавьсан. Гэвч сэтгэлийн хөөрлөөр, аз сорьсон, өөртөө хэт итгэсэн, болгоомжгүй гэнэн хандсан... мэдэхгүй ээ би яагаад тийм алхам хийснээ тайлбарлаж, өөрөө ч ойлгож чадахгүй нь. Хайрт минь намайг гэртээ хүлээж байгааг би мэдсэн шүү дээ. Бодвол тэр мөчөөс бидний амьдрал өөрчлөгдөнө гэж найдсаных л байх. Өөрчлөгдсөн нь үнээн. Гэхдээ миний бодсон шиг биш. Амьдралыг минь өөрчилж чадах бирдийн шидтэй мэт санагдаж байсан гадаад, монгол хоёр ахын хэнд нь гомдохоо ч мэддэггүй. Тэнд би л буруутай. Юу дутлаа гэж...
Дэлхийд 39.5 сая хүн ДОХ-ын халдвартай гэсэн. Яг над шиг. Ханиад хүрсэн өнөөх өвчин маань илэрч байна гэж айн чичирч, хайртай хүндээ халуун сэтгэлээр бүхнээ зориулж чадахгүй. Миний өвчнийг хэн ч мэдээгүй гэж бодсон хэрнээ л хүн бүхэн намайг хараад мэдээд байгаа юм шиг.. Дотроо шоолж, жигшин холдоцгоож байх шиг. Цаг хугацаа хэмнэлээрээ л өнгөрч байхад би ингэтлээ их шаналж, хэн нэгний санамсаргүй хэлсэн үгэнд зүрхээ урагдтал эмзэглэж, би ингэж амьд явахыг хүсэхгүй байна.Энэ зууны тахал болсон эдгэршгүй аймшигт өвчний улмаас дэлхий дээр 12 секунд тутамд нэг хүн өвчилж, 16 секунд тутамд нэг хүн нас барж байна гэсэн судалгаа байдаг. Аюул биш гэж үү? ДОХ хэнийг ч ялгадаггүй. Гэхдээ ДОХ туссан хүн бүхэн үхдэггүй. Харин ДОХ тусахгүй байх боломж хүн бүхэнд бий гэдгийг хүн бүхэн мэдээсэй, сэрэмжлээсэй. Ялангуяа өсвөр үе залуучууд маань, ирээдүйн ээж аавууд маань хэзээ ямагт бие биендээ үнэнч байгаасай.
Манай улсын нийт хүн амын 36% нь нэн ядуу амьдралтай, ажилгүйдэл газар авсан энэ нийгэмд гэр бүл салалт маш их байгаа нь үүнтэй ч холбоотой байх. Хэдийгээр манай орон ДОХ-ын халдварын тархалт багатай орны тоонд ордог ч эрсдэл өндөртэй. Цөөхөн хүн амтай улсад маань аюулын харанга дэгдээд арван хэдэн жил болж байна. Мөнгөний төлөө хүмүүс биеэ үнэлэхээс эхлээд элдэв ажил хийж байна. Тэдний дийлэнх нь энэ өвчний талаар сургалт мэдээлэлд сууж, шинжилгээ өгөөд байдаггүй. Вирус тээгч өөрөө мэдээгүй тохиолдолд цааш нь хичнээн ч хүнд халдааж болно. Харин мэдсэн хэрнээ санаатайгаар тийм үйлдэл хийхгүй гэдэгт би монголчууддаа итгэж байна. Хүн бүхэн өөрсдөө шинжилгээ өгөөд хэрвээ илэрсэн бол эмчийн хяналтанд эм тариа хэрэглээд байвал бид амьдарсаар л байна. Яг л урьдынх шигээ, бусдын л адил. Улс үндэстэн бүрийн эмч эрдэмтэд энэ өвчнийг анагаах аргыг хайж шинэ шинэ туршилтуудыг хийсээр л байна. Саяхан АНУ-ын 42 настай эмэгтэйд халдвар үүсгэгч нянгаас төрөлхийн дархлаатай чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн байна. Удахгүй бүр мөсөн эмчилдэг болно гэдэгт би итгэж байна.
Анх Камеруны хоёр иргэн энэ өвчнийг монголд тээж ирсэн гэхэд, ДОХ-ын 37 дахь тохиолдол илэрлээ гэхэд ч би зүгээр л сонин болгон сонсоод, цааш нь сонин болгож яриад л өнгөрдөг байсан. Бэлгийн замаар, ариутгаагүй зүү тариураар, цусаар, эхээс урагт гээд яаж халдварладгийг нь би бүгдийг мэддэг байсан хэрнээ хайртдаа үнэнч байх, хамгаалалт хэрэглэх гээд алийг нь ч биелүүлээгүй. Өөрийнх тухай мэддэг хүнд энэ өвчин ирдэггүй юм шиг. Хэзээ ч надад ирэхгүй юм шиг..Монголд ДОХ-ын халдвартай хоёр эмэгтэй төрөөд хүүхэд нь халдваргүй гарсан гэх баярт мэдээ бий. Надаас төрөх бяцхан үр ч гэсэн эрүүл байгаасай гэж би хичнээн их хүснэ вэ? Гэвч аз одонд итгэсэн гэнэн танхил насанд минь хүсээгүй сугалааны хонжвор тааруулсан бурхан, хувь тавиланд итгэхээ байгаад удлаа. Гэсэн ч ялгаа алга аа. Харин амьдрах итгэлийг хүн хүнээсээ л авдаг юм байна. Бурхан нь хардаггүй юм бол ядаж чөтгөр нь намайг аваасай гэж бодогдох үе надад зөндөө байсан. Хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм, энэ нийгмийн хариуцлагатай сэтгүүлзүй, эрх чөлөөт хүмүүс надад “манай орны ДОХ-ын тэд дэхь тохиолдол, ДОХ-той эмэгтэй” гэдэг нэрийг өгсөн. Ирээдүйн үрээс минь бусад бүх хүн надаас нүүрээ буруулан холдсон. Эгцэлж хараад дэргэд минь суух, нэг агаараар амьсгалж, гар атган нөхөрлөхөд өвчин чамд хүрэхгүйг мэддэг хэрнээ бүгд надаас цэрвэдэг. Гэтэл эхээс урагт дамждагийг мэдсэн ч ээждээ тэмүүлсээр яваа бяцхан үр минь. Би чинийхээ төлөө өнөөдөр, маргааш, ирэх өдрүүдэд амьд явах болно. Аавтай нь гурвуулаа аз жаргалтай урт удаан хамт амьдарна. Эмгэн өвгөн болтлоо ... Энэ миний мөрөөдөл. Би мөрөөдлийнхөө дэргэд байна. Ганцхан мөрөөдлөө биелнэ гэдэгт итгэх зориг надад өгөөч хүмүүс ээ !
Намайг үргэлж аз ивээдэг. Хүссэн бүхэн минь биелдэг болохоор аз туршсан зүйлээс би алдана гэж айдаггүй байлаа. Хэдий мөнгө төгрөгөөр хангалуун биш ч хүүхэд байхаасаа л зорьсон сургууль, хүссэн мэргэжил, хайрласан залуу гээд хүссэн бүхнээ авч өнөөдрийг хүртэл амьдарсан өдөр хоног бүхэндээ би сэтгэл хангалуун байж ирсэн. Гэвч хүссэн бүхнийг минь бурхан надад харамлаагүй хэрнээ хүлээж дийлэхгүй тийм хувь тавиланг бас илгээсэн юм. Зургаан сарын дараа би сургуулиа төгсөнө. Тэгээд ажилд орно. Хуримаа хийнэ. Хөөрхөн хүүхэдтэй болно. Тэгээд хайрттайгаа хамт өвгөн эмгэн болтлоо аз жаргалтай урт удаан амьдарна. Урт удаан... Энэ миний мөрөөдөл. Зургаахан сарын дараа би мөрөөдлийнхөө дэргэд хүрнэ. Гэвч мөрөөдлөө биелнэ гэдэгт итгэхсэн. Өнгөрсөн зун би гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид ажилласан юм. Ээж аав хоёрынхоо тэтгэврийн хэдэн төгрөгийг өчнөөн жил зулгаасан болохоор ядаж сургалтынхаа төлбөрийг олчих санаатай л. Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачид гэж харийнхан хэлдэг. Харин алтын минь хараад шүлсээ ч арчих сөхөөгүй улайран яваа тэднийг би үзэн ядаж байна. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй. Бас тэдэнд өөрийнхөө охид шиг охидоос илүү хайртай монголчуудыг. Манай улсын томоохон алтны уурхайн хувь эзэмшигч гэх эхнэр, нөхөр хоёр гадаадад туслах, хөтөч хийж нэг сар ажиллаад оюутан хүнд чамлахааргүй хөлс авлаа. Бас тэдэнтэй ажил хэрэг, анд нөхдийн холбоотой монголын зарим нэг улс төрч, бизнесмэнүүдтэй ч танилцсан юм. Ах нь дүүдээ тусална, ажилд оруулж өгнө гээд тэд ч надад сайн хандана. Ийм том хүмүүс намайг дэмжиж байхад итгэлийг нь алдчихгүй юмсан гэхдээ би ч өдөр шөнөгүй хаана хурал цуглаантай бол тэнд нь очдог байлаа. Сарын дараа гадаадын хоёр зочин буцах болж ажлын хэсгийн хамт олон маань бяцхан найр хийлээ. Гэхдээ миний хувьд бол урьд өмнө үзээгүй дээд зиндааныхны уулзалт байв. Тэр үдэш би өөрийнхөө хэнд ч гологдохооргүй зүс царай, мэдлэг боловсролтой гэдгээрээ бахархсан. Баяр тарахад хүмүүс надад ажил хэргийн хувийн гээд олон санал тавьсан. Гэвч сэтгэлийн хөөрлөөр, аз сорьсон, өөртөө хэт итгэсэн, болгоомжгүй гэнэн хандсан... мэдэхгүй ээ би яагаад тийм алхам хийснээ тайлбарлаж, өөрөө ч ойлгож чадахгүй нь. Хайрт минь намайг гэртээ хүлээж байгааг би мэдсэн шүү дээ. Бодвол тэр мөчөөс бидний амьдрал өөрчлөгдөнө гэж найдсаных л байх. Өөрчлөгдсөн нь үнээн. Гэхдээ миний бодсон шиг биш. Амьдралыг минь өөрчилж чадах бирдийн шидтэй мэт санагдаж байсан гадаад, монгол хоёр ахын хэнд нь гомдохоо ч мэддэггүй. Тэнд би л буруутай. Юу дутлаа гэж...Дэлхийд 39.5 сая хүн ДОХ-ын халдвартай гэсэн. Яг над шиг. Ханиад хүрсэн өнөөх өвчин маань илэрч байна гэж айн чичирч, хайртай хүндээ халуун сэтгэлээр бүхнээ зориулж чадахгүй. Миний өвчнийг хэн ч мэдээгүй гэж бодсон хэрнээ л хүн бүхэн намайг хараад мэдээд байгаа юм шиг.. Дотроо шоолж, жигшин холдоцгоож байх шиг. Цаг хугацаа хэмнэлээрээ л өнгөрч байхад би ингэтлээ их шаналж, хэн нэгний санамсаргүй хэлсэн үгэнд зүрхээ урагдтал эмзэглэж, би ингэж амьд явахыг хүсэхгүй байна.Энэ зууны тахал болсон эдгэршгүй аймшигт өвчний улмаас дэлхий дээр 12 секунд тутамд нэг хүн өвчилж, 16 секунд тутамд нэг хүн нас барж байна гэсэн судалгаа байдаг. Аюул биш гэж үү? ДОХ хэнийг ч ялгадаггүй. Гэхдээ ДОХ туссан хүн бүхэн үхдэггүй. Харин ДОХ тусахгүй байх боломж хүн бүхэнд бий гэдгийг хүн бүхэн мэдээсэй, сэрэмжлээсэй. Ялангуяа өсвөр үе залуучууд маань, ирээдүйн ээж аавууд маань хэзээ ямагт бие биендээ үнэнч байгаасай.
Манай улсын нийт хүн амын 36% нь нэн ядуу амьдралтай, ажилгүйдэл газар авсан энэ нийгэмд гэр бүл салалт маш их байгаа нь үүнтэй ч холбоотой байх. Хэдийгээр манай орон ДОХ-ын халдварын тархалт багатай орны тоонд ордог ч эрсдэл өндөртэй. Цөөхөн хүн амтай улсад маань аюулын харанга дэгдээд арван хэдэн жил болж байна. Мөнгөний төлөө хүмүүс биеэ үнэлэхээс эхлээд элдэв ажил хийж байна. Тэдний дийлэнх нь энэ өвчний талаар сургалт мэдээлэлд сууж, шинжилгээ өгөөд байдаггүй. Вирус тээгч өөрөө мэдээгүй тохиолдолд цааш нь хичнээн ч хүнд халдааж болно. Харин мэдсэн хэрнээ санаатайгаар тийм үйлдэл хийхгүй гэдэгт би монголчууддаа итгэж байна. Хүн бүхэн өөрсдөө шинжилгээ өгөөд хэрвээ илэрсэн бол эмчийн хяналтанд эм тариа хэрэглээд байвал бид амьдарсаар л байна. Яг л урьдынх шигээ, бусдын л адил. Улс үндэстэн бүрийн эмч эрдэмтэд энэ өвчнийг анагаах аргыг хайж шинэ шинэ туршилтуудыг хийсээр л байна. Саяхан АНУ-ын 42 настай эмэгтэйд халдвар үүсгэгч нянгаас төрөлхийн дархлаатай чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн байна. Удахгүй бүр мөсөн эмчилдэг болно гэдэгт би итгэж байна.
Анх Камеруны хоёр иргэн энэ өвчнийг монголд тээж ирсэн гэхэд, ДОХ-ын 37 дахь тохиолдол илэрлээ гэхэд ч би зүгээр л сонин болгон сонсоод, цааш нь сонин болгож яриад л өнгөрдөг байсан. Бэлгийн замаар, ариутгаагүй зүү тариураар, цусаар, эхээс урагт гээд яаж халдварладгийг нь би бүгдийг мэддэг байсан хэрнээ хайртдаа үнэнч байх, хамгаалалт хэрэглэх гээд алийг нь ч биелүүлээгүй. Өөрийнх тухай мэддэг хүнд энэ өвчин ирдэггүй юм шиг. Хэзээ ч надад ирэхгүй юм шиг..Монголд ДОХ-ын халдвартай хоёр эмэгтэй төрөөд хүүхэд нь халдваргүй гарсан гэх баярт мэдээ бий. Надаас төрөх бяцхан үр ч гэсэн эрүүл байгаасай гэж би хичнээн их хүснэ вэ? Гэвч аз одонд итгэсэн гэнэн танхил насанд минь хүсээгүй сугалааны хонжвор тааруулсан бурхан, хувь тавиланд итгэхээ байгаад удлаа. Гэсэн ч ялгаа алга аа. Харин амьдрах итгэлийг хүн хүнээсээ л авдаг юм байна. Бурхан нь хардаггүй юм бол ядаж чөтгөр нь намайг аваасай гэж бодогдох үе надад зөндөө байсан. Хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм, энэ нийгмийн хариуцлагатай сэтгүүлзүй, эрх чөлөөт хүмүүс надад “манай орны ДОХ-ын тэд дэхь тохиолдол, ДОХ-той эмэгтэй” гэдэг нэрийг өгсөн. Ирээдүйн үрээс минь бусад бүх хүн надаас нүүрээ буруулан холдсон. Эгцэлж хараад дэргэд минь суух, нэг агаараар амьсгалж, гар атган нөхөрлөхөд өвчин чамд хүрэхгүйг мэддэг хэрнээ бүгд надаас цэрвэдэг. Гэтэл эхээс урагт дамждагийг мэдсэн ч ээждээ тэмүүлсээр яваа бяцхан үр минь. Би чинийхээ төлөө өнөөдөр, маргааш, ирэх өдрүүдэд амьд явах болно. Аавтай нь гурвуулаа аз жаргалтай урт удаан хамт амьдарна. Эмгэн өвгөн болтлоо ... Энэ миний мөрөөдөл. Би мөрөөдлийнхөө дэргэд байна. Ганцхан мөрөөдлөө биелнэ гэдэгт итгэх зориг надад өгөөч хүмүүс ээ !

Сэтгэгдэл (24)
(12.14.14.90)
Ene bol zohiol baina. Gehdee uuger damjulj humuusin uhamsar medleg het tuvshind yavag medeh bolomjtoi ym baina.
(103.23.51.2)
evii dee yamar ih shanalj yawaa bol zorigtoi baigaarai komment bichsen tegeuudee ter doh chin haalgiig chin togshood hajuuhand chin zogsoj baigaa uneheer teneguud yumdaa ene busguid setgeliin dem uguhiin orond ingetel doromjlood bauhdaa yahawdee . minii duu urt udaan nasalna. tedniig oilgodog humuus baidgiin hajuud chin baij naizalj nuhurluj chadah humuus baigaa gedgiig helmeer baina. ireeduidee saihan amidrah itgel duuren yawaarai udahgui edgeedeg em garnaa bi itgej baina ter hurtel emee uugaad setgelee taiwan bailgadaa
(182.160.4.23)
хм хм хүмүүсийн сэтгэгдэл их сонин бна. өөрт нь огт хамаагүй холуур өнгөрөх юм шиг л хандсан байхийн... ер нь бол манай монголчууд өөрт нь хамаагүй юм шиг ДОХ -д тэгж хандах юмаа.
ss (103.11.195.70)
hen ch aldaj bolno aldaandaa haramsaj setgelee shanalgalgui sain saihnii toloo temuuleerei busgui mine. chamd gerel gegee az jargaltai urt udaan amidarliig yorooy.
humuusee (180.235.186.117)
end olon yum bichej bgaa zaluus ta nar ch adil shdee hun zaaval gadaadaas avna uu mgl-soo doh avna uu yamar yalgaa bna aa adilhan l doh shdee ene hun gol ni mgl busgui tiimd ternd ooriinhoo duu shig egch shig hairaar hairlaj ugee heleh bailaa har lalaruudaa ta nariig uzen yadaj bna ta nar doh avchuul yah boldoo oodgui yumnuud ,
naiz (180.235.186.117)
odoo tsagt zaaval untah hereg yu bna aa hiimel argaar jiremsen bolj bno shdee , er es hiilgeed l boloo shdee tgd l jiremsen bolood teegeed garhana daa chi zorigtoi bna aa bno bno chi chadna shuu busgui mine
zochin (84.226.56.44)
nohort ni halddaggui umuu? hamgaalgch hiiheer jiremslehgui, tegeheer hamgaalahgui bna gesen ug bizdee, yamar zorigtoi nohor ve?
zochin (202.126.91.70)
hohino altsgar huuhenuud
zochin (103.11.195.26)
zorigtoi bgaarai
zochin (202.179.20.142)
sain bain uu hun bur aldaj bolno ghdee huchtei iluu zorigtoi baigaarai owchin gdg chn helj bish hiisch irdeg gsen ug bdg hen negendee hetsuu uyd ni uram zorig itgeliig hairlaach ene hunii setgel mash hetsuu bgaa bhaaa hun bol setgeliin tenhee uramiin ugeer l amidardag shuudee
(112.72.13.251)
***** doxoo avaad mongoloos zlaasai ene ***** nohorhui bsan bol za yah we nohortoi bj
educationu (112.72.13.251)
Baliar zawhai ym hen chamaig ter gadaad huni gudas bol gsiim chamaig hari huni gudas bol gej eej aav jine turuulsnuu chamaig ene tend zawhair gej nohor jine hairalsnu hamgiin eyldgeer heli zl mongolgoloos ***** mine hohin mu *****
цоогий (103.26.194.130)
Дүү минь зориг тэвчээртэй байгаарай.Үхсэн амьд нь мэдэгдэхгүй урт удаан амьдардаг хүн хог байснаас Харамсахааргүйгээр од мэт гялалзаж бага хугацаанд ч гэсэн сайхан амьдраарай.Чи минь чаднаа.
(77.108.209.163)
азгүй л байна даа
(103.11.195.18)
Amjilt uzeed l aldah heregtei,uur Yana gej hamgiin Saihan ni ta 3hamt bga ni...
(203.160.55.118)
zugeer l zohiol l bna sh dee hachin yum bichij unshigchdaa doromjilohoo boli
зочин (203.91.118.178)
тэнэг хүүхэн бэ
зочин (202.72.245.252)
илїї харж билїї долоох ийм л байдаг юм тийм болохоор хїмїїсээ єєрєє єєртєє їнэнч амьдрая энэ євчнийг анагаах арга эм тариа сэргийлэх бэлдмэл удахгїй гарах байлгїй дээ ямар ч гэсэн єєдрєг сайн сайхан бодлоор єєрийгєє цэнэглээрэй бясалгалд явбал зїгээр юм болуу
naiz (202.126.91.139)
hun setgeleer amidardag ym odor bur ooriigoo edgene gedegt zovhon chil itgeh heregtei Ogloo bosood ooriigoo haraad hania haraad inee odor bur intge toroh dohj bgaa urdeech itge
itgel (49.0.161.212)
Dalai bagsh engej helsen baidag Hussen buhniig awah husel buhniig bieluuleh gej oroldohoos zarimdaa aldsan zuil chin chamaig iluu amjiltand hurgedeg
(202.131.226.221)
Ер нь ДОХ байна уу БЗХӨ байна уу аль ч байсан хүн өөрийнхөө хайртай хүндээ л үнэнч байхад л хангалттай Тэр бол хамгийн чухал Ер нь энэ өвчин ийм хурдацтайгаар нэмэгдэж газар авч байгаагийн хамгийн энгийн дүгнэлт бол хүмүүс нэг нэгэндээ үнэнч бус байснаас үүдэлтэй гэж дүгнэж болно Гэхдээ хүнд үнэхээр аз гэж байдаг юм Тэр аз шантрашгүй тэвчээртэй өөртөө итгэлтэй нэгэнд л ирдэг юм Хэрвээ би болдог бол өөрийнхөө бүх л азаа чамд өгмөөр л байна Даанч хязгаартай хорвоо юм даа Тиймээс дэм л өгөе дөө Өөртөө итгэлтэй байж юунд ч битгий бууж өгөөрэй Амьдрал заавал бэлэг өгдөг юм
(124.158.68.210)
udahgui em taria garch magadgui shuudee etsee hurtel teseh heregtei
Бүсгүйд (62.192.159.138)
Хэрвээ чи сэтгэлийнхээ гүнрүү өнгийж харвал тэнд гайхамшигт нэгэн баатар бий Тэр бол чиний өөртөө итгэх итгэл
(124.158.66.152)
xoxino yanxan min