Импортын буудайнд татвар ногдуулах нь зөв үү?
- 2011-10-31
- Дэлхий
- 0
Монгол Улс энэ жил 424 мянган тонн улаан буудай хурааж авсан нь сүүлийн
18 жилд аваагүй их ургац болоод байна.Монгол Улс энэ жил 424 мянган тонн улаан буудай хурааж авсан нь сүүлийн
18 жилд аваагүй их ургац болоод байна. Тариаланчдын хувьд хураан авсан
их буудайгаа хаана борлуулж, өр зээлээ дарах вэ гэдэг томоохон
бэрхшээлтэй тулгараад буй бол УИХ-ын хувьд “Импортын буудайнд 40 хувийн
татвар тавих уу, эсвэл зах зээл нь зохицуулаг гээд зөнд нь орхих уу”
гэдэг шийдлийг олох гарцын өмнө ирээд байгаа. Энэ асуудлыг өнгөрсөн
долоо хоногт чуулганаар хэлэлцэх явцад гишүүдийн хувьд байр суурь
зөрүүтэй байснаас судалгаа шаардлагатай хэмээн үзэж хэлэлцүүлгийг түр
хугацаагаар хойшлуулсан. Иймд бид УИХ-ын гишүүдийн дунд “Импортын
буудайнд 40 хувийн татвар ногдуулахыг дэмжиж байна уу. Төр цаашид
тариаланчдыг татвар болоод бусад төрлийн тусламжаар дэмжих нь зөв үү”
гэдэг асуултыг тавьж, байр суурийг нь сонирхлоо.
Д.Зоригт: Зах зээлээ хамгаалах ёстой
Импортын
улаан буудайнд 40 хувийн татвар ногдуулахыг дэмжиж байгаа. Өнөөдөр
монголчууд улаан буудайн хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрлээ. Нэгэн үе
бидний мөрөөдөл байсан шүү дээ. Нөгөө талаасаа гурил монголчуудын хувьд
стратегийн чухал бүтээгдэхүүн, гаднаас хамааралгүй болгох хэмжээнд
хүрчихлээ. Тэгэхлээр одоо зах зээлээ хамгаалах асуудал юм. Цаашид
боломжит экспортын зах зээл олох асуудал чухал. Хамгаалалтын арга хэмжээ
авахгүй бол хоёр, гурван жилийн хөдөлмөрөөр босгож ирсэн газар
тариалангийн аж ахуйнууд хүнд цохилт амсч болзошгүй. Манай улсын буудай
харьцангуй өртөг зардал өндөртэйгээр бий болдог. Яагаад гэвэл бид өндөр
өртөгтэй бензин, шатахуун хэрэглэж байна шүү дээ. Мөн импортын хор,
газар тариаланд ашиглаж техник технологийг өндөр үнээр авч байна. Тийм
учраас зах зээлээ хамгаалах ёстой. Дотоодын хүнсний аюулгүй байдлыг
хангах талаасаа ч зөв зүйтэй арга хэмжээ гэж үзэж байгаа. Химийн аливаа
бордоогүй, эх орныхоо хөрсөнд ургасан улаан буудайгаар өөрсдийнхөө
хэрэгцээг хангах явдлыг хамгаалах ёстой. Татварын бодлого, хил гаалийн
бодлогоор хамгаалах ёстой гэдгээр дэмжих ёстой. Харин баруун, зүүн
боомтуудаар орж ирэх буудайнд бага зэргийн хувь хэмжээтэй татвар
ногдуулах санал гарч байнгын хорооны төвшинд дэмжигдсэн юм билээ. Ингээд
зохицуулчихаж болох болов уу. Энэ тохиолдолд алс хязгаар нутагт амьдарч
байгаа иргэдийн хувьд гурилын үнэ үнэтэй тусахаас зайлсхийж чадна.
Р.Раш: Үр дүн шаардах цаг болж
Дотооддоо
үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг гаднаас авах нь зохимжгүй. Энэ утгаараа
улаан буудайнд татвар ногдуулах нь зөв. Тэгэхдээ татварын хэмжээг
ялгавартай тогтоох ёстой. Тэр тусмаа Улаанбаатар хотоос алслагдсан
баруун, зүүн аймгууд гадаадаас улаан буудай импортоор авч буй аймгуудын
хувьд бодолцож татварыг харгалзаж үзэхгүй бол болохгүй. Алслагдсан бүс
нутагт амьдардаг иргэдийн хувьд хэт өндөр үнэтэй гурил хэрэглэх болж
байна шүү дээ. Ажлын хэсгүүдийн төвшинд тооцоо судалгаа хийж байгаа
болов уу. Төрийн зүгээс сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбарыг
эрчимтэй дэмжиж ирлээ, дэмжих нь ч зөв. Тэгэхдээ дэмжлэгийн үр өгөөжийг
дээшлүүлэх нь чухал. Наад зах нь улаан буудайны үнэ буурах ёстой, чанар
улам сайжрах ёстой, авах ургацын хэмжээ нэмэгдэх ёстой. Энэ бүх
үзүүлэлтээр авч үзвэл тариаланчдаас хариуцлага нэхэх цаг болж. Зүгээр л
өгөөд байдаг, үр дүн гардаггүй, түүний оронд мал аж ахуйд хөрөнгө
зарцуулах хэрэгтэй байна шүү дээ.
Ц.Сэдванчиг: Дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ гадаадаас авах нь буруу
Засгийн
газраас өргөн мэдүүлсэн төслийг дэмжиж байгаа. Улаан буудайгаа
хангалттай дотооддоо тариалдаг боллоо. Авч ашиглаад борлуулах үйлдвэрийн
хүчин чадал ч бий. Тийм учраас гадаадаас улаан буудай авах
шаардлагагүй. Эргэлзээтэй нэг зүйл бол импортын буудайнд 40 хувийн
татвар тавьчихаар дотоодын бизнес эрхлэгчдэд боломж нээгдэнэ. Үүнийг
манай бизнесмэнүүд буруу ашиглачих вий, хэт ашиг хөөгөөд, зохиомол
хомсдол үүсгээд бизнес ашиг хөөгөөд төрийн бодлогыг дамппууруулчих вий.
Энийгээ гурил үйлдвэрлэгч, буудай нийлүүлэгчидтэйгээ сайн тохиролцож,
албажуулж аваарай гэдгийг л хэлээд байгаа. Ийм л эрсдэл байна гэж харж
байна. Түүнээс биш импортын буудайнд татвар тавих нь яах аргагүй зөв.
Дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ гадаадаас авна гэдэг угаасаа
буруу. Хөгжиж байгаа орнуудын жишиг бол дотоодын зах зээлээ хамгаалсан
бодлого л барьж ирсэн байдаг. Аль болох гаднаас авдаг зүйлээ багасгах.
Манай улсын гадаад худалдааны тэнцэл тогтмол алдагдалтай гардаг. Энэ нь
бидний гадагшаа гаргадаг бараа бүтээгдэхүүний үнийн дүн, гаднаас
худалдаж авдаг бараа, бүтээгдэхүүний үнийн дүн хоёрыг харьцуулах юм бол
гадаадад илүү өндөр үнэтэй юм худалдаж авч байгааг харуулж буй хэрэг.
Ийм орны эдийн засаг нь тогтвортой биш гэж эдийн засгийн онолоор хэлдэг.
Тийм учраас дотооддоо хийж болохыгоо дотооддоо л хиймээр байгаа юм. Ер
нь газар тариалангийн салбарт төрийн дэмжлэг үргэлжлээд явна ч гэж
байхгүй л дээ. Аажим аажмаар багасгаад бие даалгах л учиртай. Гэхдээ
бусад орны жишгийг харахад газар тариалан, хөдөө аж ахуйн салбартаа төр
нь яах аргагүй л дэмжлэг үзүүлдэг. Татаас өгч, хөл гарыг нь олуулсан
байдаг. Тэр жишгээр л харж байна.
Д.Дондог: Татвар ногдуулбал тариаланчдын хөдөлмөрийн үр дүн гарна
Засгийн
газраас импортын улаан буудайнд 40 хувийн татвар ногдуулахаар УИХ-д
төсөл оруулж ирснийг дэмжиж байгаа. Атрын гуравдугаар аян зохион
байгуулсны үр дүн гарч байна. Ургац сайн авсан уу, сайн авсан. Гэтэл
гадаадаас хямд үнэтэй буудай орж ирж байна. Зах зээлийнх нь хуулиар бол
хямд үнэтэй буудай оруулж ирэхийг буруутгах юу байх вэ. Гол нь
дотоодынхоо хэрэгцээг өөрийнхөө хүнсний бүтээгдэхүүнээр хангах, эрүүл
ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьж байгаа
нөхцөлд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нь зөв. Газар тариалангаа дэмжих
хүрээнд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд, тариаланчдаар байдаг хөрөнгөөр
нь дэнчин тавиулаад, зээл хуй авахуулж үнэтэй техник авахуулан тариа
буудай тариулсан. Эхний жилүүдэд тариаланчид “шатаж” байсан. Өнгөрсөн
хоёр жил харин сайн ургац авлаа. Энэ үед нь импортын буудайнд тодорхой
хугацаанд татвар ногдуулчихвал тариаланчдын хөдөлмөрийн үр дүн ч гарна.
Импортын буудайнд 40 хувийн татвар ногдуулснаар алсын аймгуудад очих
гурилын үнэ нэмэгдэх үү гэвэл нэмэгдэнэ. Ойлгож байна. Төрийн зүгээс
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр адилхан л үнэтэй гурил худалдаж авах
бодлогыг барьж таарна. Ингэхийн тулд дотооддоо зохицуулалт хийгээд
тээврийн хэрэгслийн зардал дээр нь татаас өгчихвөл боломж бий. Хэрвээ
аль нэг аймгаар ямар нэг боомт нээгээд өгчихвөл хямд буудай Монгол Улс
руу импортлогдоно. Үнэхээр боомт нээж өгөхөөс арга алга гэж үзэх юм бол
хугацааны хувьд 2012 оны арванхоёрдугаар сарын 31 гэдэг тоог тавих
хэрэгтэй. Ингэхгүй бол энэ жилийн ургац хураалтын үр дүнд нөлөөлөхөөс
гадна ирэх жилийн тариалалтад шууд нөлөөлнө. Ер нь тэгээд хориг тавихгүй
удаад байвал улаан буудай орж ирээд тариаланчдын хураасан буудай ихэнх
нь талбай дээрээ байгаа үед муудаад хэрэггүй болоод хаяхад хүрнэ. Малын
тэжээл болох уу, яах уу. Дараа жилээс нь тариаланчид улаан буудай
тарихыг хүсэхгүй. Тэгж байтал гадаад, дотоодгүй улаан буудай авч
чадахгүй ургац алдвал яах вэ. Импортын улаан буудай өндөр үнээр худалдаж
авахаас аргагүй байдалд хүрнэ. Дахиад л газар тариалангаа дэмжих нь
яалаа гээд л баахан хөрөнгө зарах юм болж болзошгүй. Тийм учраас сэргэж,
өндийж байгаа үед нь дэмжих л хэрэгтэй. 2008 онд тариаланчидтай уулзаж
байхад урам зориг нь хугарчихсан байсан. Газар тариалан сөнөлөө, мэддэг
хүнгүй боллоо гээд. Одоо бол урамтай байна, “Аль юм болгон төр засгаас
дэмжүүлээд байх вэ, тодорхой хугацааны дараа биеэ даана” гэж ярьдаг.
Тэгэхээр түр хугацаагаар улаан буудайнд импортын татвар тогтоогоод
үнэхээр будаа, гурил дутаад ирвэл татвараа өөрчилнө биз. Нэг, хоёр
жилийн л асуудал байна даа. Цаашид Засгийн газрын хувьд алсын аймгуудад
гурилын үйлдвэр шинээр бий болгоод буудай нийлүүлдэг байх. Бүсийн
нэмэгдэл зэргийг олгодог ч юм уу ийм байдлаар зохицуулалт хийх
шаардлагатай.
З.Алтай: Зах зээл зохицуулна
Бид
зах зээлийн нийгэмд амьдарч байгаа, энэ утгаараа улаан буудайг
борлуулах эсэх асуудал зах зээлийнхээ хуулиар зохицуулагдах ёстой. Гэтэл
хэдэн жил хаа, хаанаа үйлээ үзэж байж энэ жилээс эхлэн гурилынхаа
хэрэгцээг дотоодынхоо нөөц боломжоор хангадаг болж байна. Энэ утгаараа
дотоодынхоо тариаланчдын эрх ашгийг хамгаалах шаардлага бий. Гэвч
импортын улаан буудайнд 40 хувийн татвар ногдуулчих юм бол гурил, талх,
нарийн боовны үнэ өсч таарна. Тэгэхлээр эцсийн дүндээ импортын улаан
буудайнд 40 хувийн татвар оногдуулах нь миний хувьд буруу л юм шиг
бодогддог. Зах зээл дээрээ л яаж ийгээд амьдар. Буудайн үнээ буулга,
зохиц, тэгж л амьдарна. Тэгэхгүй бол нэг хэсэг улсуудын эрх ашгийг
хамгаалж байна гээд дийлэнх иргэдийнхээ гол хүнсний бүтээгдэхүүний үнийг
зохиомлоор, хиймлээр өсгөх нь буруу. Газар тариалангийн салбарыг
дэмжих нэрийн дор зөндөө хөнгөлөлт үзүүлж ирсэн. Техник хэрэгслүүдийг
үнэтэй, үнэгүй өгөөд л, зээл хуй өгөөд л. Төр гэж юу байх вэ дээ,
татвар төлөгчдийн мөнгөөр л өдий зэрэгтэй болсон хэрэг. Татвар
төлөгчдийн хувьд “Та нар сайн буудай тариад, чанартай буудайг
боломжийн хямд үнээр өгөөрэй л гэж тариаланчдыг дэмжиж мөнгө өгсөн.
Тэгэхэд нь нөгөө найз нар, “Чамд тариагаа өндөр үнээр зарна аа. Чи нэг
тонн улаан буудайг 350 мянган төгрөгөөр худалдаж авч ид” гээд шахаад
байх нь шударга “наймаа” мөн үү. Болохгүй л байхгүй юу. Хэн тэднийг маш
их хэмжээний зээл хуй аваад, хөрөнгө гаргаад буудай тарь гэсэн юм.
Эцсийн эцэст тэр бүгд чинь хувийн л компани ш дээ. Өөрийнхөө бололцоо
тэр хэмжээндээ л чанартай сайн буудай тариад ашиг , орлогоо тооцох
ёстой. Албатай юм шиг, “Чи миний буудайг өндөр үнээр ав, өндөр үнээр
зар, тэгэхгүй бол би дампуурлаа” гээд л шантааж хийгээд байх чинь буруу.
Эцсийн эцэст хэний хөрөнгө хэний тусламжаар өдий зэрэгтэй болсон юм.
Татвар төлөгч ард түмний мөнгөөр л тэр аж ахуйн нэгжүүд босоо биз дээ.
Би бол төр дэмжлэгээ зоригтойгоор зогсоох хэрэгтэй гэж хэлнэ. Ямар
хэрэгтэй юм.
П.Алтангэрэл: Эрсдлийг тооцож, уян хатан бодлого явуулах ёстой
Монгол
орон байгалийн эрс тэс уур амьсгалтай. Нэг газар нь тариа буудай ургаж
байхад нөгөө газар нь ургац алдаж байдаг. Энэ жилийн хувьд гол буудайн
тариалалт хийгддэг газарт их сайн тариа хураалаа. Тэгэхээр дотоодынхоо
зах зээлийг хамгаалаад тариаланчдаа дэмжих зорилгоор төвийн бүс нутагтаа
импортын улаан буудайнаас хамгаалж татвар тавихыг зөв гэж үзэж байгаа.
Гэтэл Дорнод аймаг энэ жил ургац алдчихлаа. Энэ хэсэгт татвар тогтоож
болохгүй шүү дээ. Татвар тавих юм бол дорнодчууд өнөөдрийн байгаа
үнэнээсээ 200-300 төгрөгийн үнэтэй гурил хэрэглэх болж байгаа. Баруун
бүсийнхэн түүнээс өндөр үнэтэй гурил иднэ. Тэгэхээр тэр баруун, зүүн
бүсийнхээ боомт дээр энэ татварыг тавихгүй байх хэрэгтэй. Энэ маань юу
гэсэн үг вэ гэхээр Эрээн цав, Цагааннуурын боомтоор орж ирж байгаа улаан
буудайнд татвар ногдуулахгүй байх тухай юм. Нэг их нөлөө үзүүлэхгүй.
Зүүн бүсээр импортын 5000 тонн улаан буудай л орж ирнэ. Зарим гишүүн
ярьж байгаа, “Эрээн цав, Цагааннуурын боомтоор улаан буудайг татваргүй
оруулж ирэх тохиолдолд баахан буудай Улаанбаатар хотод оруулаад ирэх юм
биш үү гэж . Оруулж ирэх боломжгүй л дээ. Дээрх боомтуудаар улаан буудай
оруулаад Улаанбаатар хот руу зөөнө гэдэг тээврийн зардал нэмэгдэнэ
гэсэн үг. Тийм учраас стратегийн ач холбогдол бүхий гурил, буудайны
асуудал дээр УИХ тухайн жилийнхээ онцлог байдлыг харгалзан бодлогын
тогтоол баталж байх нь зөв. Яагаад гэвэл өргөн уудам газар нутагтай, эрс
тэс уур амьсгалтай оронд чинь эрсдэл их байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр
эрсдлийг тооцож, уян хатан бодлого явуулах ёстой.
Х.Бадамсүрэн: Тодорхой хэсэгт үйлчилсэн шийдвэр биш байгаасай
2011
оны хувьд боломжийн ургац авчихлаа. Газар тариалан эрхлэгчид маань
хураасан буудайгаа яаж борлуулах вэ гэдэг асуудал яригдаж байна. Хэдэн
жилийн өмнө бид импортоор буудай авч гурил үйлдвэрлэдэг байсан. Одоо
бол өөрөө өөрийгөө хангах боломжтой боллоо. Нөгөө талд ард иргэдийн эрх
ашиг байна. Аль болохоор чанартай, баталгаатай хоол хүнс хэрэглэх
ёстой. Монголчуудын хувьд гурилан бүтээгдэхүүн чухал. Иргэн бүрийн айл
өрх бүрийн амьдралд нөлөөлдөг асуудал. Хэрэв гадаадаас улаан буудай
оруулж ирэхийг импортын татвараар боомилчихвол баруун, зүүн хязгаарт
байгаа аймгууд яах вэ. Гурилын асуудал яригдахгүй байна, гэхдээ буудайны
цаана гурил бий. Өмнөговь аймгийн хувьд урд хилээрээ дамжуулж гурил
импортолдог. Тийм учраас энэ асуудлыг тал бүрээс нь харах ёстой. Бүс
нутгийнхаа онцлогийг харгалзах ёстой. Энд нэг зайлшгүй дэмжиж байгаа
асуудал нь УИХ-ын гишүүн бүрийн хувьд үндэсний үйлдвэрээ дэмжих. Тийм
учраас зарим асуудлыг тодруулах нь зүйтэй юм, нягтлах нь зүйтэй юм. Гол
нь тодорхой хэсэгт үйлчилсэн тийм шийдвэр биш байгаасай л гэж бодож
байгаа.
Н.Ганбямба: Зах зээлийн хатуу зарчмаар явах аргагүй
Энэ
асуудлыг уян хатан хийх хэрэгтэй. Баруун хязгаар, зүүн хязгаарт хямд
гурил зарахын тулд тэнд нь ганц хоёр боомтыг арай хямд татвар ногдуулаад
оруулах юм бол иргэдэд хямд үнэтэй гурил очих боломжтой. Бидний туйлын
зорилго бол үндэсний чанартай улаан буудайгаараа дотоодынхоо хэрэгцээг
хангах явдал. Атрын гуравдугаар аян эхэлж байсан үеийн дэмжлэгтэй
харьцуулахад одоо ч төрийн дэмжлэг багасчихсан шүү. Тухайлбал, атрын
гуравдугаар аян эхэлж байхад нэг тонн улаан буудайг спиртэнд биш гурилын
үйлдвэрт тушаавал 80 мянган төгрөгийн урамшуулал өгдөг байсныг 50
мянган төгрөг болгоод бууруулчихсан. Мөн аян эхэлж байхад трактор,
комбайн худалдаж авахад 50 хувийг төсвөөс үлдсэн 50 хувийг ашгаасаа
хэдэн жил увуулж цувуулаад төл гэдэг тогтолцоо энэ салбарт үйлчилж
байсан. Үүний хүчинд газар тариалангийн салбар маань сэргэсэн, сэргэсэн
даруйд тэр төсвөөс олгож байсан 50 хувийг байхгүй болгочихсон. Тэгэхээр
дэмжлэг багасч байна нэг талдаа. Зорилго бол хятад гурил идэхгүйн тулд
муу юм гаднаас оруулж ирэхгүйн тулд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих
агуулга юм. Ер нь цаашид зах зээлийн хатуу зарчмаар явах аргагүй болно.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого давхар явах л ёстой гэж боддог.
Д.Зоригт: Зах зээлээ хамгаалах ёстой
Импортын
улаан буудайнд 40 хувийн татвар ногдуулахыг дэмжиж байгаа. Өнөөдөр
монголчууд улаан буудайн хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрлээ. Нэгэн үе
бидний мөрөөдөл байсан шүү дээ. Нөгөө талаасаа гурил монголчуудын хувьд
стратегийн чухал бүтээгдэхүүн, гаднаас хамааралгүй болгох хэмжээнд
хүрчихлээ. Тэгэхлээр одоо зах зээлээ хамгаалах асуудал юм. Цаашид
боломжит экспортын зах зээл олох асуудал чухал. Хамгаалалтын арга хэмжээ
авахгүй бол хоёр, гурван жилийн хөдөлмөрөөр босгож ирсэн газар
тариалангийн аж ахуйнууд хүнд цохилт амсч болзошгүй. Манай улсын буудай
харьцангуй өртөг зардал өндөртэйгээр бий болдог. Яагаад гэвэл бид өндөр
өртөгтэй бензин, шатахуун хэрэглэж байна шүү дээ. Мөн импортын хор,
газар тариаланд ашиглаж техник технологийг өндөр үнээр авч байна. Тийм
учраас зах зээлээ хамгаалах ёстой. Дотоодын хүнсний аюулгүй байдлыг
хангах талаасаа ч зөв зүйтэй арга хэмжээ гэж үзэж байгаа. Химийн аливаа
бордоогүй, эх орныхоо хөрсөнд ургасан улаан буудайгаар өөрсдийнхөө
хэрэгцээг хангах явдлыг хамгаалах ёстой. Татварын бодлого, хил гаалийн
бодлогоор хамгаалах ёстой гэдгээр дэмжих ёстой. Харин баруун, зүүн
боомтуудаар орж ирэх буудайнд бага зэргийн хувь хэмжээтэй татвар
ногдуулах санал гарч байнгын хорооны төвшинд дэмжигдсэн юм билээ. Ингээд
зохицуулчихаж болох болов уу. Энэ тохиолдолд алс хязгаар нутагт амьдарч
байгаа иргэдийн хувьд гурилын үнэ үнэтэй тусахаас зайлсхийж чадна. Р.Раш: Үр дүн шаардах цаг болж
Дотооддоо
үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг гаднаас авах нь зохимжгүй. Энэ утгаараа
улаан буудайнд татвар ногдуулах нь зөв. Тэгэхдээ татварын хэмжээг
ялгавартай тогтоох ёстой. Тэр тусмаа Улаанбаатар хотоос алслагдсан
баруун, зүүн аймгууд гадаадаас улаан буудай импортоор авч буй аймгуудын
хувьд бодолцож татварыг харгалзаж үзэхгүй бол болохгүй. Алслагдсан бүс
нутагт амьдардаг иргэдийн хувьд хэт өндөр үнэтэй гурил хэрэглэх болж
байна шүү дээ. Ажлын хэсгүүдийн төвшинд тооцоо судалгаа хийж байгаа
болов уу. Төрийн зүгээс сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбарыг
эрчимтэй дэмжиж ирлээ, дэмжих нь ч зөв. Тэгэхдээ дэмжлэгийн үр өгөөжийг
дээшлүүлэх нь чухал. Наад зах нь улаан буудайны үнэ буурах ёстой, чанар
улам сайжрах ёстой, авах ургацын хэмжээ нэмэгдэх ёстой. Энэ бүх
үзүүлэлтээр авч үзвэл тариаланчдаас хариуцлага нэхэх цаг болж. Зүгээр л
өгөөд байдаг, үр дүн гардаггүй, түүний оронд мал аж ахуйд хөрөнгө
зарцуулах хэрэгтэй байна шүү дээ. Ц.Сэдванчиг: Дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ гадаадаас авах нь буруу
Засгийн
газраас өргөн мэдүүлсэн төслийг дэмжиж байгаа. Улаан буудайгаа
хангалттай дотооддоо тариалдаг боллоо. Авч ашиглаад борлуулах үйлдвэрийн
хүчин чадал ч бий. Тийм учраас гадаадаас улаан буудай авах
шаардлагагүй. Эргэлзээтэй нэг зүйл бол импортын буудайнд 40 хувийн
татвар тавьчихаар дотоодын бизнес эрхлэгчдэд боломж нээгдэнэ. Үүнийг
манай бизнесмэнүүд буруу ашиглачих вий, хэт ашиг хөөгөөд, зохиомол
хомсдол үүсгээд бизнес ашиг хөөгөөд төрийн бодлогыг дамппууруулчих вий.
Энийгээ гурил үйлдвэрлэгч, буудай нийлүүлэгчидтэйгээ сайн тохиролцож,
албажуулж аваарай гэдгийг л хэлээд байгаа. Ийм л эрсдэл байна гэж харж
байна. Түүнээс биш импортын буудайнд татвар тавих нь яах аргагүй зөв.
Дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ гадаадаас авна гэдэг угаасаа
буруу. Хөгжиж байгаа орнуудын жишиг бол дотоодын зах зээлээ хамгаалсан
бодлого л барьж ирсэн байдаг. Аль болох гаднаас авдаг зүйлээ багасгах.
Манай улсын гадаад худалдааны тэнцэл тогтмол алдагдалтай гардаг. Энэ нь
бидний гадагшаа гаргадаг бараа бүтээгдэхүүний үнийн дүн, гаднаас
худалдаж авдаг бараа, бүтээгдэхүүний үнийн дүн хоёрыг харьцуулах юм бол
гадаадад илүү өндөр үнэтэй юм худалдаж авч байгааг харуулж буй хэрэг.
Ийм орны эдийн засаг нь тогтвортой биш гэж эдийн засгийн онолоор хэлдэг.
Тийм учраас дотооддоо хийж болохыгоо дотооддоо л хиймээр байгаа юм. Ер
нь газар тариалангийн салбарт төрийн дэмжлэг үргэлжлээд явна ч гэж
байхгүй л дээ. Аажим аажмаар багасгаад бие даалгах л учиртай. Гэхдээ
бусад орны жишгийг харахад газар тариалан, хөдөө аж ахуйн салбартаа төр
нь яах аргагүй л дэмжлэг үзүүлдэг. Татаас өгч, хөл гарыг нь олуулсан
байдаг. Тэр жишгээр л харж байна. Д.Дондог: Татвар ногдуулбал тариаланчдын хөдөлмөрийн үр дүн гарна
Засгийн
газраас импортын улаан буудайнд 40 хувийн татвар ногдуулахаар УИХ-д
төсөл оруулж ирснийг дэмжиж байгаа. Атрын гуравдугаар аян зохион
байгуулсны үр дүн гарч байна. Ургац сайн авсан уу, сайн авсан. Гэтэл
гадаадаас хямд үнэтэй буудай орж ирж байна. Зах зээлийнх нь хуулиар бол
хямд үнэтэй буудай оруулж ирэхийг буруутгах юу байх вэ. Гол нь
дотоодынхоо хэрэгцээг өөрийнхөө хүнсний бүтээгдэхүүнээр хангах, эрүүл
ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьж байгаа
нөхцөлд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нь зөв. Газар тариалангаа дэмжих
хүрээнд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд, тариаланчдаар байдаг хөрөнгөөр
нь дэнчин тавиулаад, зээл хуй авахуулж үнэтэй техник авахуулан тариа
буудай тариулсан. Эхний жилүүдэд тариаланчид “шатаж” байсан. Өнгөрсөн
хоёр жил харин сайн ургац авлаа. Энэ үед нь импортын буудайнд тодорхой
хугацаанд татвар ногдуулчихвал тариаланчдын хөдөлмөрийн үр дүн ч гарна.
Импортын буудайнд 40 хувийн татвар ногдуулснаар алсын аймгуудад очих
гурилын үнэ нэмэгдэх үү гэвэл нэмэгдэнэ. Ойлгож байна. Төрийн зүгээс
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр адилхан л үнэтэй гурил худалдаж авах
бодлогыг барьж таарна. Ингэхийн тулд дотооддоо зохицуулалт хийгээд
тээврийн хэрэгслийн зардал дээр нь татаас өгчихвөл боломж бий. Хэрвээ
аль нэг аймгаар ямар нэг боомт нээгээд өгчихвөл хямд буудай Монгол Улс
руу импортлогдоно. Үнэхээр боомт нээж өгөхөөс арга алга гэж үзэх юм бол
хугацааны хувьд 2012 оны арванхоёрдугаар сарын 31 гэдэг тоог тавих
хэрэгтэй. Ингэхгүй бол энэ жилийн ургац хураалтын үр дүнд нөлөөлөхөөс
гадна ирэх жилийн тариалалтад шууд нөлөөлнө. Ер нь тэгээд хориг тавихгүй
удаад байвал улаан буудай орж ирээд тариаланчдын хураасан буудай ихэнх
нь талбай дээрээ байгаа үед муудаад хэрэггүй болоод хаяхад хүрнэ. Малын
тэжээл болох уу, яах уу. Дараа жилээс нь тариаланчид улаан буудай
тарихыг хүсэхгүй. Тэгж байтал гадаад, дотоодгүй улаан буудай авч
чадахгүй ургац алдвал яах вэ. Импортын улаан буудай өндөр үнээр худалдаж
авахаас аргагүй байдалд хүрнэ. Дахиад л газар тариалангаа дэмжих нь
яалаа гээд л баахан хөрөнгө зарах юм болж болзошгүй. Тийм учраас сэргэж,
өндийж байгаа үед нь дэмжих л хэрэгтэй. 2008 онд тариаланчидтай уулзаж
байхад урам зориг нь хугарчихсан байсан. Газар тариалан сөнөлөө, мэддэг
хүнгүй боллоо гээд. Одоо бол урамтай байна, “Аль юм болгон төр засгаас
дэмжүүлээд байх вэ, тодорхой хугацааны дараа биеэ даана” гэж ярьдаг.
Тэгэхээр түр хугацаагаар улаан буудайнд импортын татвар тогтоогоод
үнэхээр будаа, гурил дутаад ирвэл татвараа өөрчилнө биз. Нэг, хоёр
жилийн л асуудал байна даа. Цаашид Засгийн газрын хувьд алсын аймгуудад
гурилын үйлдвэр шинээр бий болгоод буудай нийлүүлдэг байх. Бүсийн
нэмэгдэл зэргийг олгодог ч юм уу ийм байдлаар зохицуулалт хийх
шаардлагатай.З.Алтай: Зах зээл зохицуулна
Бид
зах зээлийн нийгэмд амьдарч байгаа, энэ утгаараа улаан буудайг
борлуулах эсэх асуудал зах зээлийнхээ хуулиар зохицуулагдах ёстой. Гэтэл
хэдэн жил хаа, хаанаа үйлээ үзэж байж энэ жилээс эхлэн гурилынхаа
хэрэгцээг дотоодынхоо нөөц боломжоор хангадаг болж байна. Энэ утгаараа
дотоодынхоо тариаланчдын эрх ашгийг хамгаалах шаардлага бий. Гэвч
импортын улаан буудайнд 40 хувийн татвар ногдуулчих юм бол гурил, талх,
нарийн боовны үнэ өсч таарна. Тэгэхлээр эцсийн дүндээ импортын улаан
буудайнд 40 хувийн татвар оногдуулах нь миний хувьд буруу л юм шиг
бодогддог. Зах зээл дээрээ л яаж ийгээд амьдар. Буудайн үнээ буулга,
зохиц, тэгж л амьдарна. Тэгэхгүй бол нэг хэсэг улсуудын эрх ашгийг
хамгаалж байна гээд дийлэнх иргэдийнхээ гол хүнсний бүтээгдэхүүний үнийг
зохиомлоор, хиймлээр өсгөх нь буруу. Газар тариалангийн салбарыг
дэмжих нэрийн дор зөндөө хөнгөлөлт үзүүлж ирсэн. Техник хэрэгслүүдийг
үнэтэй, үнэгүй өгөөд л, зээл хуй өгөөд л. Төр гэж юу байх вэ дээ,
татвар төлөгчдийн мөнгөөр л өдий зэрэгтэй болсон хэрэг. Татвар
төлөгчдийн хувьд “Та нар сайн буудай тариад, чанартай буудайг
боломжийн хямд үнээр өгөөрэй л гэж тариаланчдыг дэмжиж мөнгө өгсөн.
Тэгэхэд нь нөгөө найз нар, “Чамд тариагаа өндөр үнээр зарна аа. Чи нэг
тонн улаан буудайг 350 мянган төгрөгөөр худалдаж авч ид” гээд шахаад
байх нь шударга “наймаа” мөн үү. Болохгүй л байхгүй юу. Хэн тэднийг маш
их хэмжээний зээл хуй аваад, хөрөнгө гаргаад буудай тарь гэсэн юм.
Эцсийн эцэст тэр бүгд чинь хувийн л компани ш дээ. Өөрийнхөө бололцоо
тэр хэмжээндээ л чанартай сайн буудай тариад ашиг , орлогоо тооцох
ёстой. Албатай юм шиг, “Чи миний буудайг өндөр үнээр ав, өндөр үнээр
зар, тэгэхгүй бол би дампуурлаа” гээд л шантааж хийгээд байх чинь буруу.
Эцсийн эцэст хэний хөрөнгө хэний тусламжаар өдий зэрэгтэй болсон юм.
Татвар төлөгч ард түмний мөнгөөр л тэр аж ахуйн нэгжүүд босоо биз дээ.
Би бол төр дэмжлэгээ зоригтойгоор зогсоох хэрэгтэй гэж хэлнэ. Ямар
хэрэгтэй юм. П.Алтангэрэл: Эрсдлийг тооцож, уян хатан бодлого явуулах ёстой
Монгол
орон байгалийн эрс тэс уур амьсгалтай. Нэг газар нь тариа буудай ургаж
байхад нөгөө газар нь ургац алдаж байдаг. Энэ жилийн хувьд гол буудайн
тариалалт хийгддэг газарт их сайн тариа хураалаа. Тэгэхээр дотоодынхоо
зах зээлийг хамгаалаад тариаланчдаа дэмжих зорилгоор төвийн бүс нутагтаа
импортын улаан буудайнаас хамгаалж татвар тавихыг зөв гэж үзэж байгаа.
Гэтэл Дорнод аймаг энэ жил ургац алдчихлаа. Энэ хэсэгт татвар тогтоож
болохгүй шүү дээ. Татвар тавих юм бол дорнодчууд өнөөдрийн байгаа
үнэнээсээ 200-300 төгрөгийн үнэтэй гурил хэрэглэх болж байгаа. Баруун
бүсийнхэн түүнээс өндөр үнэтэй гурил иднэ. Тэгэхээр тэр баруун, зүүн
бүсийнхээ боомт дээр энэ татварыг тавихгүй байх хэрэгтэй. Энэ маань юу
гэсэн үг вэ гэхээр Эрээн цав, Цагааннуурын боомтоор орж ирж байгаа улаан
буудайнд татвар ногдуулахгүй байх тухай юм. Нэг их нөлөө үзүүлэхгүй.
Зүүн бүсээр импортын 5000 тонн улаан буудай л орж ирнэ. Зарим гишүүн
ярьж байгаа, “Эрээн цав, Цагааннуурын боомтоор улаан буудайг татваргүй
оруулж ирэх тохиолдолд баахан буудай Улаанбаатар хотод оруулаад ирэх юм
биш үү гэж . Оруулж ирэх боломжгүй л дээ. Дээрх боомтуудаар улаан буудай
оруулаад Улаанбаатар хот руу зөөнө гэдэг тээврийн зардал нэмэгдэнэ
гэсэн үг. Тийм учраас стратегийн ач холбогдол бүхий гурил, буудайны
асуудал дээр УИХ тухайн жилийнхээ онцлог байдлыг харгалзан бодлогын
тогтоол баталж байх нь зөв. Яагаад гэвэл өргөн уудам газар нутагтай, эрс
тэс уур амьсгалтай оронд чинь эрсдэл их байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр
эрсдлийг тооцож, уян хатан бодлого явуулах ёстой. Х.Бадамсүрэн: Тодорхой хэсэгт үйлчилсэн шийдвэр биш байгаасай
2011
оны хувьд боломжийн ургац авчихлаа. Газар тариалан эрхлэгчид маань
хураасан буудайгаа яаж борлуулах вэ гэдэг асуудал яригдаж байна. Хэдэн
жилийн өмнө бид импортоор буудай авч гурил үйлдвэрлэдэг байсан. Одоо
бол өөрөө өөрийгөө хангах боломжтой боллоо. Нөгөө талд ард иргэдийн эрх
ашиг байна. Аль болохоор чанартай, баталгаатай хоол хүнс хэрэглэх
ёстой. Монголчуудын хувьд гурилан бүтээгдэхүүн чухал. Иргэн бүрийн айл
өрх бүрийн амьдралд нөлөөлдөг асуудал. Хэрэв гадаадаас улаан буудай
оруулж ирэхийг импортын татвараар боомилчихвол баруун, зүүн хязгаарт
байгаа аймгууд яах вэ. Гурилын асуудал яригдахгүй байна, гэхдээ буудайны
цаана гурил бий. Өмнөговь аймгийн хувьд урд хилээрээ дамжуулж гурил
импортолдог. Тийм учраас энэ асуудлыг тал бүрээс нь харах ёстой. Бүс
нутгийнхаа онцлогийг харгалзах ёстой. Энд нэг зайлшгүй дэмжиж байгаа
асуудал нь УИХ-ын гишүүн бүрийн хувьд үндэсний үйлдвэрээ дэмжих. Тийм
учраас зарим асуудлыг тодруулах нь зүйтэй юм, нягтлах нь зүйтэй юм. Гол
нь тодорхой хэсэгт үйлчилсэн тийм шийдвэр биш байгаасай л гэж бодож
байгаа.Н.Ганбямба: Зах зээлийн хатуу зарчмаар явах аргагүй
Энэ
асуудлыг уян хатан хийх хэрэгтэй. Баруун хязгаар, зүүн хязгаарт хямд
гурил зарахын тулд тэнд нь ганц хоёр боомтыг арай хямд татвар ногдуулаад
оруулах юм бол иргэдэд хямд үнэтэй гурил очих боломжтой. Бидний туйлын
зорилго бол үндэсний чанартай улаан буудайгаараа дотоодынхоо хэрэгцээг
хангах явдал. Атрын гуравдугаар аян эхэлж байсан үеийн дэмжлэгтэй
харьцуулахад одоо ч төрийн дэмжлэг багасчихсан шүү. Тухайлбал, атрын
гуравдугаар аян эхэлж байхад нэг тонн улаан буудайг спиртэнд биш гурилын
үйлдвэрт тушаавал 80 мянган төгрөгийн урамшуулал өгдөг байсныг 50
мянган төгрөг болгоод бууруулчихсан. Мөн аян эхэлж байхад трактор,
комбайн худалдаж авахад 50 хувийг төсвөөс үлдсэн 50 хувийг ашгаасаа
хэдэн жил увуулж цувуулаад төл гэдэг тогтолцоо энэ салбарт үйлчилж
байсан. Үүний хүчинд газар тариалангийн салбар маань сэргэсэн, сэргэсэн
даруйд тэр төсвөөс олгож байсан 50 хувийг байхгүй болгочихсон. Тэгэхээр
дэмжлэг багасч байна нэг талдаа. Зорилго бол хятад гурил идэхгүйн тулд
муу юм гаднаас оруулж ирэхгүйн тулд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих
агуулга юм. Ер нь цаашид зах зээлийн хатуу зарчмаар явах аргагүй болно.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого давхар явах л ёстой гэж боддог.
Сэтгэгдэл (1)
(202.179.16.91)
ha ha muu luiwarchid