Халдварт өвчний 439 тохиолдол бүртгэгджээ
- 2012-05-03
- Эрүүл мэнд
- 0
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 634 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 275 нь гахайн хавдарын дунд, хүнд хэлбэрээр өвчилсөн хүүхдүүд байгаа аж. Гахайн хавдарын улмаас панкертит, орхит, менингитээр хүндрэх хандлага гарч байгаа учраас өрхийн эмчдээ эрт үед нь хандаж байхыг ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Улсын хэмжээнд 181.286 хүн амбулаториор үйлчлүүлсний 6.865 (3.8%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх долоо хоногоос 0.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар буурсан байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 634 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 275 нь гахайн хавдарын дунд, хүнд хэлбэрээр өвчилсөн хүүхдүүд байгаа аж. Гахайн хавдарын улмаас панкертит, орхит, менингитээр хүндрэх хандлага гарч байгаа учраас өрхийн эмчдээ эрт үед нь хандаж байхыг ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Улсын хэмжээнд 181.286 хүн амбулаториор үйлчлүүлсний 6.865 (3.8%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх долоо хоногоос 0.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар буурсан байна. Түүнчлэн Улаанбаатар хотод 81.324 хүн амбулаториор үйлчлүүлсний 3.627 нь ТТӨ-тэй гэж оношлогджээ. Харин аймгуудад амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 3.2 хувийг эзэлсэн байна. Үүнээс гадна Сүрьеэгийн албанд 103 хүн хандаж үзүүлсэнээс шинэ сүрьеэгийн 11 тохиолдол илэрч хяналтад орсон бөгөөд БЗДХ/ДОХ-ын албаар 644 хүн үйлчлүүлсэнээс БЗДХ-ын 52 тохиолдол оношлогдож, эмчилгээнд оржээ. Хачигт халдварын 4-5 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр нь хачигт энцефалитын хүнд хэлбэрээр өвчилж эрчимт эмчилгээнд орсон тул иргэд хачигт хазуулахаас болгоомжлох шаардлагатай. Үүнээс гадна хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцины 2 дахь тунг сонгосон аймгуудын 11-15 насны 1 дэхь тунг тариулсан охидод тарих бэлтгэл ажил хийгдэж байгаа ажээ. Мөн гэдэсний замын халдварт өвчин ихсэх эрсдэлтэй дулааны улирал ирж байгаа тул бүх нийтээр орчны болон хувийн ариун цэврээ сайжруулах, ялааны авгалдай устгал, ариутгал хийх, хүнсний аюулгүй байдалдаа илүү анхаарч баталгаатай газраас эрүүл аюулгүй хүнс хэрэглэх, усыг заавал буцалгаж уух, гараа угааж хэвшихийг зөвлөж байна.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)